Нийслэлийн Ерөнхий прокурор асан Д.Баярмагнай, улсын арслан Ц.Содномдорж нар казино тоглон, хулгай хийсэн хэргээр Сингапурт баривчлагдсан гэх мэдээлэл цацагдаад буй. Тэгвэл уг асуудлаар Д.Баярмагнайтай холбогдож өөрөөс нь тодруулахад “Энэ бол худлаа мэдээлэл.
Би хулгай хийсэн бол Сингапур намайг улсынхаа хилээр гаргах уу.
Би яг одоо Энэтхэг усад байна. Удахгүй Монголдоо очно” гэж хэлсэн юм. Тэгвэл Сингапурын шүүхийн “Judiciary” цахим хуудаст прокурор асан Д.Баярмагнайд холбогдох хэргийн шүүх хурлын сонсгол энэ сарын 18-нд өнөөдөр буюу өнөөдөр болжээ.
Түүнийг Казиногийн хяналтын тухай хууль зөрчсөн гэж шүүхэд дуудсан гэх бөгөөд дараагийн дараагийн шүүх хурлын тов энэ сарын сарын 26-ны өдрийн 15:30 цагт зарлагдсан тухай мөн мэдээлсэн байна.
Тэгвэл уг асуудлаар Гадаад харилцааны яамнаас “Монгол Улсын хоёр иргэн архидан согтуурч байгаад баригдсан нь үнэн” гэсэн бол "Яамны зүгээс хууль зүйн туслалцаа үзүүлэх байх" гэж дэд сайд Б.Мөнхжин тайлбарлажээ.
Хэрвээ та прокурор асан Д.Баярмагнайгийн манай сайтад өгсөн тайлбарыг унших бол энд дарна уу.