Дэлхий нийтэд дэгдээд байгаа цар тахалтай холбогдуулан хилчид өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж байна.
Хилийн Гашуунсухайт боомтоор ердийн үед өдөрт 700-800 нүүрс тээврийн хэрэгсэл, 100-120 зэсийн баяжмалын тээврийн хэрэгсэл шалган нэвтрүүлдэг байсан бол коронавирусний тархалттай холбоотойгоор орох, гарах чиглэлд 120-140 тээврийн хэрэгслийг шалган нэвтрүүлж байна.
Түүнчлэн 2019 оны мөн үетэй харьцуулахад нүүрс тээвэрлэлт 52 хувь, зэсийн баяжмалын тээвэрлэлт 20 хувиар буурчээ.
Цар тахлын эсрэг хилчид хэрхэн ажиллаж байгааг гэрэл зургийн хальсанд буулгасныг хүргэж байна.