Өвөрхангай аймагт гурван настай хүүхэд алга болжээ. Тодруулбал, тус аймгийн Уянга сумын Таац багийн “Баруун голын шаахам зураа” гэдэг газар бага насны хүүхэд тавдугаар сарын 15-ны өдрийн 17:30 цагийн орчим гэрийнхээ гадна тоглож байгаад сураггүй болсон тухай дуудлагыг тавдугаар сарын 16-ны өдрийн 05:35 цагт хүлээн авсан байна.
Дуудлагын дагуу тус сумын Таац багийн Засаг даргаар ахлуулсан сумын мэргэжлийн ангийнхан, орон нутгийн иргэд гурван настай эрэгтэй С-г эрэн хайх ажиллагааг зохион байгуулж байгаа аж.
Ингэхдээ тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 12 дугаар ангийн алба хаагчид 05.16-ны өдрийн 06:32 цагт хүч нэмэгдүүлэн ажиллахаар хөдөлсөн талаар албаныхан мэдээллээ.