Энэ мэдээ хуучирсан буюу 2020/04/17-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Төрөлхийн баруун талдаа зүрхтэй эмэгтэйд амжилттай хагалгаа хийж амь насыг нь аварлаа

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 45 секунд

Улсын гуравдугаар төв эмнэлгийн Ангиографийн оношилгоо, эмчилгээний тасгийн зөвлөх эмч АУ-ны доктор, профессор З.Лхагвасүрэн ахлагчтай судсан дотуурх мэс засал эмчилгээний баг төрөлхийн баруун байрлалтай зүрхтэй 57 настай эмэгтэйд титэм судсан дотуурх мэс заслын аргаар баруун цавины артериар дамжиж баруун байрлалтай зүүн титмийн артерийг сэтгүүрдэж, архаг бөглөрөлт бүхий ховдол хоорондын уруудах салааны судсанд 2 ширхэг эмтэй тэлэгч стентийг суулгаж, титмийн цусны урсгалыг нээж, зүрхний булчингийн цусан хангамжийг сэргээх эмчилгээг амжилттай хийж амь насыг нь аварлаа.

Төрөлхийн баруун байрлалтай зүрх нь төрөлхийн ховор байрлалын нэг бөгөөд ойролцоогоор 10 мянган хүн амд нэг тохиолддог гэж үздэг. Хэвийн бус байрлалтай зүрх хэдий ч титэм судасны эмгэгүүдийн тохиолдох хувь нь ердийн байрлалтай хүн амаас ялгарах зүйлгүй байдаг байна.

Баруун байрлалтай зүрхтэй хүний титэм судасны эхлэл хэсгүүд хэвийн бус байрлалтай байдаг онцлогоос шалтгаалан титэм судсан дотуурх мэс заслын аргаар оношилгоо, эмчилгээ хийхэд стандарт арга барилаас өөр байдаг тул зарим тохиолдолд өвөрмөц, тусгай зориулалтын хэрэгсэл ашиглах шаардлага гарч, ажилбар хийж буй эмчээс илүү туршлага, ур чадвар шаарддаг юм. Мэс ажилбарын үед ямар нэгэн хүндрэл гараагүй бөгөөд эмчлүүлэгчийн биеийн байдал, эмчилгээний үр дүн сайн байна.

Соёлыг түгээгч
Соёлыг түгээгч "Гудамжны номын сан"
 
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: 16-20 жилийн хугацаанд гацсан томоохон төслүүдийг хөдөлгөх түүхэн шийдвэрийг гаргалаа
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: 16-20 жилийн хугацаанд гацсан томоохон төслүүдийг хөдөлгөх түүхэн шийдвэрийг гаргалаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/04/17-нд нийтлэгдсэн мэдээ болно.