Энэ мэдээ хуучирсан буюу 2022/05/12-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Н.Түвшинбаярын шүүх хурал 09.30 цагаас эхэлнэ

Ангилал
 Хууль эрх зүй
Огноо
Унших
1 минут 15 секунд

Бусдын амь насанд хүрсэн хэрэгт буруутгагдаад буй Олимпын аварга Н.Түвшинбаярын шүүх хурал 09.30 цагаас эхэлнэ. Түүний шүүх хурал өнгөрсөн дөрөвдүгээр сарын 29-нд товлогдсон ч хуралд 10 хүнийг гэрчээр оролцуулах шаардлагатай хэмээн өнөөдрийг хүртэл хойшлуулсан юм. Тус хэлэлцүүлгийг шүүгч Д.Доржсүрэн удирдах бөгөөд хуралд Хан-Уул дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Б.Хурц, хохирогч, талийгаач Улсын начин Э.Энхбатын эхнэр Б.Нандинцэцэг, түүний өмгөөлөгч нар болон шүүгдэгчийн өмгөөлөгч нар мөн оролцох юм.

Прокуророос Н.Түвшинбаярыг согтуурсан үедээ Улсын начин Э.Энхбатыг тодорхойгүй шалтгаанаар зодож, тархинд нь хавсарсан, олон хүнд гэмтлүүд учруулан хүнийг онц харгис хэрцгийгээр алсан, бусдын эд хөрөнгийг устгаж, гэмтээсэн буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдсэн. Н.Түвшинбаяр өдгөө ШШГЕГ-ын харьяа цагдан хорих 461 дүгээр ангид саатуулагдаж байгаа.

Бусдыг загнаж оноо авдаг гэх ойлголт ҮГҮЙ болоод удаж байна, ЭРХЭМ ГИШҮҮДЭЭ
Бусдыг загнаж оноо авдаг гэх ойлголт ҮГҮЙ болоод удаж байна, ЭРХЭМ ГИШҮҮДЭЭ
 
ҮЙЛ ЯВДАЛ: Тариалан эрхлэгч нартай хийх уулзалт хэлэлцүүлэг болно
ҮЙЛ ЯВДАЛ: Тариалан эрхлэгч нартай хийх уулзалт хэлэлцүүлэг болно
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/05/12-нд нийтлэгдсэн мэдээ болно.