Энэ мэдээ хуучирсан буюу 2022/05/11-нд нийтлэгдсэн мэдээ болно.

З.Энхболд: Шивэртэй оймсноос гурил дээр

Ангилал
Social pop
Огноо
Унших
1 минут 16 секунд

No description available.Нийслэлийн АН-аас өнөөдөр /2022.05.12/ "Монголоо Беларусь болгохгүй" нэртэй цуглааныг Хэлмэгдэгсдийн хөшөөний дэргэд зохион байгуулах үеэр зарим иргэд гавьяат жүжигчин Д.Сосорбарам руу гурил цацсан юм. Эл үйл явдалтай холбогдуулан УИХ-ын дарга асан Зандаахүүгийн Энхболд дараах байр суурийг өөрийн цахим хуудаснаа илэрхийлэв. Тэрбээр "Шивэртэй оймсноос гурил дээр ч юм уу. Нээх хуйвалдааны онол олон улс дайн байлдаан яриад хэрэггүй, цацаж л байдаг ш дээ" гэлээ.

Сонирхуулахад, 2016 онд Төрийн ордонд Монголын эдийн засгийн чуулганы хаалтын үеэр УИХ-ын дарга асан З.Энхболдыг үг хэлж байхад одоогийн “Хөтөл цемент шохойн үйлдвэр” ХК-ийн гүйцэтгэх захирлын үүргийг түр орлон гүйцэтгэгч Л.Наранбаатар эсэргүүцлээ илэрхийлэн оймсоо шидэж байв.

Маргааш Улаанбаатарт 7 хэм дулаан
Маргааш Улаанбаатарт 7 хэм дулаан
 
“МООД“ Б.Болдын дэд даргаар нь томилогдсон Замын хөдөлгөөний аюулгүй байдлын Үндэсний хороо ЦАЛИНГҮЙ
“МООД“ Б.Болдын дэд даргаар нь томилогдсон Замын хөдөлгөөний аюулгүй байдлын Үндэсний хороо ЦАЛИНГҮЙ
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/05/11-нд нийтлэгдсэн мэдээ болно.