Энэ мэдээ хуучирсан буюу 2020/04/17-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Үндэсний оношилгоо эмчилгээний төвд 250 ор дэлгэнэ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 39 секунд

Эрүүл мэдийн сайд Д.Сарангэрэл, ЭМЯ-ны газар хэлтсийн дарга нарын төлөөлөл өчигдөр  Үндэсний оношилгоо эмчилгээний төвд ажиллалаа. Энэ үеэр коронавирусийн халдварын үеийн болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх, эмнэлгийн бэлэн байдлыг хангах үйл ажиллагаатай танилцсан юм.

Тус эмнэлгийн хувьд  эмнэлгийн гамшгаас хамгаалах штаб өндөржүүлсэн бэлэн байдлыг хангаж, хүн амын дунд коронавирусийн халдвар тархвал 250 ор дэлгэх үйл ажиллагааны нарийвчилсан төлөвлөгөөг гарган ажиллаж байна.  Тухайлбал,
Оношилгоо эмчилгээний төвийн байранд:

  • Мэс заслын 1-р тасагт 82 ор,
  • Яаралтай тусламжийн тасагт 12 ор,
  • Мэдээгүйжүүлэх эрчимт эмчилгээний тасагт 20 ор,

50 ортын байранд:

  • Тусгаарлах хэсэгт 8 ор,
  • 4, 5 давхарт нийт 60 ор
  • Хүүхдийн тасгийн байранд 68 ор тус тус дэлгэх юм байна. Мөн эмнэлэг ор дэлгэх үед ажиллах гарын авлагыг боловсруулж, 450 ширхэгийг хэвлүүлэн эмчилгээний болон дэмжих тасгууд, эмнэлзүйн 12 баг болон бусад багуудад удирдлага болгон ажиллаж байна.
    Эрүүл мэндийн ажилтнуудад хувийн хамгаалах хувцас хэрэглэл өмсөх тайлах дараалал, гарын эрүүл ахуй, халдвараас сэргийлэх заавар, тусгаарлан сэргийлэлт хийх зааврын талаар 35 удаагийн сургалт, 3 удаагийн сургуулилалт зохион байгуулаад байна.
     Мөн энэ өдөр тус эмнэлэг эрүүл мэндийг дэмжих, урьдчилан сэргийлэх төвийн нээлтийг хийсэн юм. 
Дотоодын цэргийн 805 дугаар ангийн цэргийн байрны шав тавих үйл ажиллагаа боллоо
Дотоодын цэргийн 805 дугаар ангийн цэргийн байрны шав тавих үйл ажиллагаа боллоо
 
Баянхонгорт 3.5 магнитудын хүчтэй газар хөдлөлт боллоо
Баянхонгорт 3.5 магнитудын хүчтэй газар хөдлөлт боллоо
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/04/17-нд нийтлэгдсэн мэдээ болно.