Энэ мэдээ хуучирсан буюу 2020/04/17-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Дотоодын цэргийн 805 дугаар ангийн цэргийн байрны шав тавих үйл ажиллагаа боллоо

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 13 секунд

Дотоодын цэргийн тухай хуулийг хэрэгжүүлж хугацаат цэргийн алба хаагчдыг хүлээн авах бэлтгэх ажлыг хангах зорилгоор баригдах цэргийн байрны шав тавих үйл ажиллагаа 2020 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр Дотоодын цэргийн 805 дугаар ангид боллоо.

Энэхүү үйл ажиллагаанд Хууль зүй, дотоод хэргийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Г.Билгүүн, Дотоодын цэргийн штабын дарга, хурандаа С.Ганбат болон алба хаагчид оролцов.

Дотоодын цэргийн бие бүрэлдэхүүн нь улсын онц чухал объектыг хамгаалах, нийтийн хэв журам сахиулах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах, гэмт хэргийг таслан зогсооход цагдаагийн байгууллагад дэмжлэг үзүүлэх, зорчигч ачаа тээшийг тээврийн замд харгалзан хүргэх зэрэг хуулиар хүлээсэн чиг үүргээ нэр төртэй биелүүлж ирсэн Монгол Улсын төрийн цэргийн байгууллага юм.

Ийнхүү тус ангид 250 хугацаат цэргийн алба хаагчдыг байрлуулах шинэ байр барих ажил эхэллээ.

Фитнесс, иогийн клуб зэрэг байгууллагын үйл ажиллагааг нээлээ
Фитнесс, иогийн клуб зэрэг байгууллагын үйл ажиллагааг нээлээ
 
Өнөөдрөөс ес эхэлж байна
Өнөөдрөөс ес эхэлж байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/04/17-нд нийтлэгдсэн мэдээ болно.