Энэ мэдээ хуучирсан буюу 2022/05/10-нд нийтлэгдсэн мэдээ болно.

БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ёл өнөөдөр тангараг өргөнө

Ангилал
Дэлхий дахинд
Огноо
Унших
1 минут 30 секунд

БНСУ-н 20 дох удаагийн Ерөнхийлөгчийн сонгуульд ялалт байгуулсан ЮН СОК ЁЛ ерөнхийлөгч тангаргаа өргөнө. Гадна дотны хүндэт зочид болон ард иргэдийн төлөөлөл эхнээсээ суудлаа эзэлж байгаа бөгөөд тангараг өргөх ажиллагаа 09.00 цагийн үед эхлэх аж. Мөн Асемблейн ойролцоох замуудыг хааж, өндөржүүлсэн хамгаалалт гарсан байна.

Юн Сок Ёл нь 2019-2021 оны хооронд буюу Мүн Жэ Инийн үед Өмнөд Солонгосын Ерөнхий прокуророор ажиллаж байсан. Мөн Ерөнхийлөгч асан Пак Гын Хэг эрх мэдлээ урвуулан ашигласан хэргээр яллахад гол үүрэг гүйцэтгэсэн нэгэн.

Сөрөг хүчний намаас шинэ ерөнхийлөгч тодорсон нь Өмнөд Солонгосын улс төрд том өөрчлөлт авчирна гэж ажиглагчид үзэж байна. Түүний нам ерөнхийлөгч асан Пак Гын Хэг огцруулснаас хойш дахин нэгдэхийн төлөө шаргуу тэмцэж байсан учир энэ ялалт намынх нь хувьд гайхалтай амжилт болсон аж. Шинээр сонгогдсон Юн ерөнхийлөгч асан Мүн Жэ Инийн засгийн газрын авлигын хэргийг шалгах кампанит ажил өрнүүлж, улс гэрээ бохир улс төрөөс цэвэрлэх төлөвлөгөөтэй гэдгээ албан ёсоор мэдэгдээд байгаа юм.

Улаанбаатарт 4 хэм хүйтэн байна
Улаанбаатарт 4 хэм хүйтэн байна
 
“UFC”-д хүч үзэх хоёр дахь Монгол тулаанч Т.Нямжаргал дебют тулаанаа өнөөдөр хийнэ
“UFC”-д хүч үзэх хоёр дахь Монгол тулаанч Т.Нямжаргал дебют тулаанаа өнөөдөр хийнэ
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/05/10-нд нийтлэгдсэн мэдээ болно.