Монгол Улсад шинэ коронавируст халдвар зөөвөрлөгдөн орж ирсэн энэ үед ард иргэдээ хамгаалах, урьдчилан сэрийлэх үйлсэд тэргүүн эгнээнд ажиллаж байгаа нийт ажилтан, алба хаагчдад талархал илэрхийлэн Баянгол дүүргийн үндэсний лигийн “Баянгол” багийн залуучууд нийт 2 000 000 сая төгрөг болон 360 ширхэг амны хаалтыг Улсын онцгой комисст гардуулан өгсөн юм.
Энэ үеэр коронавируст халдвараас ард иргэдээ хамгаалах, урьдчилан сэргийлэх арга хэмжээг цаг алдалгүй авч хэрэгжүүлэн ажиллаж байгаа Монгол улсын Засгийн газар, Улсын онцгой комисс болоод нийт ажилтан, алба хаагчдад талархал илэрхийлж, хандивын аянд нэгдэж, ажилтан, алба хаагчдад дэмжлэг үзүүлэхийг уриаллаа гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.