Энэ мэдээ хуучирсан буюу 2020/04/16-нд нийтлэгдсэн мэдээ болно.

НОК иж бүрэн тоног төхөөрөмж бүхий явуулын ажлын байртай боллоо

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 10 секунд


Нийслэлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн дарга, Нийслэлийн ИТХ-ын дарга Р.Дагва нийслэлийн Онцгой байдлын газарт иж бүрэн тоног төхөөрөмж бүхий явуулын ажлын байрыг хүлээлгэж өглөө. 

Коронавируст халдвараас урьдчилан сэргийлэх зорилгоор Онцгой байдал, Цагдаа, Мэргэжлийн хяналт, Эрүүл мэндийн байгууллагын алба хаагчид өндөржүүлсэн бэлэн байдалд үүрэг гүйцэтгэж байгаатай холбогдуулан ажиллах орчин нөхцлийг сайжруулах зорилгоор иж бүрэн тоног төхөөрөмж бүхий явуулын ажлын байрыг шийдвэрлэсэн байна.

Тус явуулын ажлын байр нь компьютер, утасгүй интернэтийн сүлжээ, камер хяналт, цахилгаан үүсгүүрээр тоноглогдсон, шуурхай удирдлагын төвтэй интернэтээр шууд холбогдож, мэдээллийг дамжуулах, зөрчлийг цаг алдалгүй шийдвэрлэх боломжтой юм. Мөн 24 цагаар үүрэг гүйцэтгэн ажиллаж байгаа алба хаагчдыг ээлжээр амрах боломжоор хангаж эвхэгддэг ор, халаагуур болон гал тогооны хэрэгслийг байрлуулсан гэж нийслэлийн Онцгой байдлын газраас мэдээллээ.


Сурагчдын теле-хичээлд үнэлгээ хийж, чанар хүртээмжийг сайжруулна
Сурагчдын теле-хичээлд үнэлгээ хийж, чанар хүртээмжийг сайжруулна
 
Аварга О.Хангай, Арслан Б.Орхонбаяр тэргүүтэй 128 бөх улс тунхагласны ойн барилдаанд зодоглоно
Аварга О.Хангай, Арслан Б.Орхонбаяр тэргүүтэй 128 бөх улс тунхагласны ойн барилдаанд зодоглоно
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/04/16-нд нийтлэгдсэн мэдээ болно.