Энэ мэдээ хуучирсан буюу 2020/04/16-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Д.Нямхүү: Монгол Улсад коронавирусний 31 дэх тохиолдол бүртгэгдлээ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
0 минут 52 секунд


ЭМЯ, ХӨСҮТ-ээс коронавируст халдварын тархалттай холбоотой мэдээлэл хийж байна. 

Энэ үеэр ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү “Дөрөвдүгээр сарын 15-ны байдлаар Монгол Улсын хэмжээнд коронавируст халдварын сэжигтэй тохиолдол бүртгэгдээгүй. Өчигдөр 84 хүнд шинжилгээ хийлээ. Алтанбулаг боомтод ажиллаад ирсэн эмч, ажилтан, тээврийн жолооч нарын 44 хүнд шинжилгээ хийхэд коронавирус илрээгүй.

ОХУ-аас ирж “Амар” зочид буудалд тусгаарлагдсан 11 иргэний давтан шинжилгээ хийгдсэн. Үүний 10-д нь халдвар илрээгүй, нэг иргэнд халдвар илэрлээ. Ингэснээр Монгол Улсын хэмжээнд 31 тохиолдол бүртгэгдлээ.

Мөн ХӨСҮТ-д эмчлэгдэж гарсан таван иргэний илдсэнд эсрэг бие илрүүлэх шинжилгээ хийхэд вирусийн эсрэг бие илэрсэн” гэв.

Нислэгт гарахгүй байгаа онгоцуудыг хаана хадгалж байгаа вэ?
Нислэгт гарахгүй байгаа онгоцуудыг хаана хадгалж байгаа вэ?
 
АРА комплекст болсон гамшгаас хамгаалах иж бүрэн сургуулилалтад 3200 иргэнийг хамруулжээ
АРА комплекст болсон гамшгаас хамгаалах иж бүрэн сургуулилалтад 3200 иргэнийг хамруулжээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/04/16-нд нийтлэгдсэн мэдээ болно.