Сүүлийн жилүүдэд цахим хэрэглээ өдрөөс өдөрт өсөж, хөгжиж байгаатай холбоотойгоор цахим оюуны бүтээлийг хамгаалах, ашиглахтай холбоотой зохицуулалт эрчимтэй яригдаж байна.
Иймд бид Монголын томоохон цахим номын сан болох ESAN-гийн талаар онцлох зүйлсийг танилцуулахаар бэлтгэлээ.
ESAN цахим сан гэж юу вэ?
Бидний 2014 оноос хөгжүүлж буй “Esan” цахим сан нь одоогоор 1,490 орчим ном, 6,200 гаруй магистр, доктор, бакалаврын эрдмийн ажил, сонины 20 мянга гаруй дугаар, 1,720 гаруй нарийн мэргэжлийн ном, эрдэм шинжилгээний судалгааны ажил бүхий, мэдээллийн томоохон сан юм.
- 32 мянга гаруй контент бүхий цахим сан
- Хуулбар шалгуур
- Ухаалаг хайлт
- Аудио хөрвүүлэг (AI)
- Хөрвүүлэх технологи (OCR)
Хуулбар шалгуур, эшлэл хэрхэн хийдэг вэ?
Нэгдсэн санд бүртгэлтэй эх сурвалжаас эшлэл хийх, эш татах соёлыг төлөвшүүлэх, бүтээлийн чанарыг сайжруулах боломжийг олгодог нь ESAN-гийн бас нэгэн зорилго. Манай улсын их, дээд сургууль төгсөгчдийн судалгааны ажилд давхардал их байдаг нь нууц биш.
Тэгвэл ESAN-гийн хамт олны хөгжүүлсэн хуулбар шалгуурын систем нь бүтээлийн давхардлыг тооцохоор барахгүй өгүүлбэрийн бүтцийг нь танин хуулбарыг илрүүлэн гаргах боломжтой. Энэхүү систем нь өргөн хэрэглээнд нэвтэрснээр төгсөгчдийн судалгаа, сургалтын чанар сайжирч, улмаар оюуны хөдөлмөр эрхлэгчдийн хөдөлмөрийн үнэлэмж нэмэгдэх ач холбогдолтой.
Мөн их, дээд сургуулиудын эрдэм шинжилгээ, судалгааны ажлууд нэг санд төвлөрснөөр эшлэлийн тоо, сургуулийн болон багшийн рейтингээр сургалтын чанарыг нь үнэлэх бодит хэмжүүр бий болно гэсэн үг юм. Түүнчлэн:
- Зохих ёсоор эш татаж, бусдын бүтээлийг үнэлж хүндлэх соёл тогтох
- Судалгаа шинжилгээний ажлаа эдийн засгийн эргэлтэд оруулах
- Мэдлэгээ баялаг болгох боломж нээгдэнэ.
Хиймэл оюун гэж юу вэ?
ESAN төслийн хөгжүүлэгчид сүүлийн таван жилийн туршид хиймэл оюун дээр төвлөрөн ажиллаж байна.
Үүний үр дүнд хиймэл оюунд үндэслэн тэмдэг таних технологийг ашиглан системд орж ирж буй контентыг агуулгаар нь таниулан оруулж байна. Ингэснээр хэрэглэгч хайлт хийхдээ номын гарчиг, танилцуулгаас хайдаг байсан бол одоо номын доторх агуулгаас хайх боломжтой болсон юм. Таны хайж буй агуулга энэ номын, аль хуудаст байгааг харуулна гэсэн үг. Мөн хуулбар шалгуур хиймэл оюун ухаан дээр суурилж байна.
Харин эрдэм шинжилгээний бүтээлүүдийн зохиогчийн хувьд үнэлэмжийг бий болгох хөгжүүлэлт хийгдсэн бөгөөд хэний бүтээл хамгийн олон удаан эш татагдаж байгааг харах боломжтой.
Түүнчлэн хиймэл оюун ухаан ашиглан хүссэн бүтээлээ аудио хэлбэрт шилжүүлэн сонсох боломжийг бий болгожээ.
Монголын томоохон цахим номын сан ESAN-гийн хамт олон та бүхэнтэй хамтран ажиллахдаа үргэлж нээлттэй байх болно.
Бидэнтэй холбоо барих:
Утасны дугаар: 7000-0892, 9935-4797
И-мэйл хаяг: [email protected]
Үндэсний цахим сан - ESAN