Энэ мэдээ хуучирсан буюу 2020/04/16-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ДЭМБ-ын тэргүүн Д.Трампын гаргасан шийдвэрт сэтгэл дундуур байгаагаа илэрхийллээ

Ангилал
Дэлхий дахинд
Огноо
Унших
2 минут 45 секунд


АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп дэлхий дахинд тархаад буй Ковид-19 тахлын эсрэг ажиллаж буй Дэлхийн эрүүл мэндийн байгууллагыг санхүүжүүлэхээ зогсоосонд зарим эрх баригчид ихээхэн шүүмжлэлтэй хандаж байна. ДЭМБ-ын томоохон зууч байсан филантропист Билл Гейтс үүнийг “Сонсогдож байгаагаасаа ч аюултай" гэж бодож байгаагаа мэдэгджээ.

Ерөнхийлөгч Трамп мягмар гарагт коронавирусын эсрэг хариу арга хэмжээ авахдаа "Үндсэн үүргээ биелүүлээгүй" гэж хэлсэн юм.

ДЭМБ-ын тэргүүн "Бид ажлаа тасралтгүй үргэлжлэхийг тулд тархалтыг бууруулах үр нөлөөг олон янзаар шалгаж судалсаар байгаа" гэв.

"АНУ-ын Ерөнхийлөгчийн ДЭМБ-ын санхүүжилтийг зогсоох шийдвэр гаргасанд нь харамсаж байна" гэж Ерөнхий захирал Тедрос Адханом Гебрейесус хэвлэлийн бага хурал дээр хэлэхдээ "АНУ олон жилийн турш найрсаг нөхөрсөг байсаар ирсэн. Цаашдаа  энэ хэвээр байх болно гэж найдаж байна." хэмээн хэлжээ. 

НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерриш "Ковид-19-ийн эсрэг энэхүү тахлын даван гарах гэж хичээж буй энэ цаг үед ДЭМБ-д хөрөнгө мөнгө хуваарилах талаар ярих нь зохисгүй юм." гэж мэдэгдэв.

                                                                                                                                                                                                                                                                           Эх сурвалж: BBC 

МУИС-д элсэн суралцахын тулд ямар хичээлээр ШАЛГАЛТ ӨГӨХ ВЭ?
МУИС-д элсэн суралцахын тулд ямар хичээлээр ШАЛГАЛТ ӨГӨХ ВЭ?
 
Улс тунхагласны ойд зориулсан бөхийн барилдаанд Улсын заан С.Сүхбат түрүүлж, Улсын харцага Б.Зоригтбаатар үзүүрлэлээ
Улс тунхагласны ойд зориулсан бөхийн барилдаанд Улсын заан С.Сүхбат түрүүлж, Улсын харцага Б.Зоригтбаатар үзүүрлэлээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/04/16-нд нийтлэгдсэн мэдээ болно.