Энэ мэдээ хуучирсан буюу 2020/04/22-нд нийтлэгдсэн мэдээ болно.

МУИС-д элсэн суралцахын тулд ямар хичээлээр ШАЛГАЛТ ӨГӨХ ВЭ?

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
6 минут 48 секунд


МУИС-ийн захирлын 2020 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийн А/82 тоот тушаалаар 2020-2021 оны хичээлийн жилд “Монгол Улсын Их Сургуулийн бакалаврын өдрийн хөтөлбөрт 2020 онд оюутан элсүүлэх журам” батлагдлаа.

Элсэлтийн бүртгэл 2020 оны 6 дугаар сарын 1-ний өдрийн 09:00 цагт нээж 7 дугаар сарын 6-ны өдрийн 12:00 цагт хүртэл явагдаж Элсэх эрх олгох үйл ажиллагаа 2020 оны 7 дугаар сарын 10-ны өдрийг дуустал зохион байгуулна.

МУИС-ийн босго оноо

МУИС-ийн босго оноо нь Улаанбаатар дахь бүрэлдэхүүн сургуулийн хувьд тус бүр /суурь болон дагалдах/ 480 онооноос багагүй, Завхан сургууль, Эрдэнэт сургуулийн хувьд БСШУСЯ-аас баталсан их, дээд сургуульд элсэгчдийн хангасан байх босго онооноос багагүй байна.

Шилдэг элсэгч нөхцөл

Бүртгүүлэгч нь сүүлийн 2 жилийн дотор дараах шаардлагыг хангаж байвал шилдэг элсэгч гэж үзэн хяналтын тоонд багтаан элсүүлнэ. Үүнд:

  • БСШУСЯ-аас тогтоосон Олон улсын олимпиадад оролцож 1-3 дугаар байр эзэлсэн, Улсын олимпиадад оролцож Хүснэгт 2-т заасан нөхцөлийг хангасан ерөнхий боловсролын сургуулийн төгсөгчийг тухайн чиглэлээр шууд элсүүлнэ.

  • Англи хэлний олон улсын шалгалтын IELTS 5, TOEFL iBT 35, TOEFL PBT 500, TOEIC 685-аас дээш оноотой бүртгүүлэгчдийг гүйцэтгэлийн хувиар жагсаан [1], эхний 3 байр эзэлсэн бүртгүүлэгчийг ШУС-ийн ХУС-т шууд элсүүлнэ.

  • Кембрижийн олон улсын AS (A) түвшний шалгалтын b (B) –ээс дээш оноотой бүртгүүлэгчдийг сургууль бүрт шалгалт өгсөн чиглэлээр нь онооны дарааллаар жагсаан, эхний 3 байр эзэлсэн бүртгүүлэгчийг шууд элсүүлнэ.

  • Спортын өндөр ур чадвартай бүртгүүлэгчдээс комисс 5 хүртэлх бүртгүүлэгчийг шалгаруулан гэрээ байгуулж ШУС-ийн БУС, ХШУИС-д элсүүлж болно (Олимп, тив, дэлхийн тэмцээнээс медальт болон шагналт байранд шалгарсан, улсын өсвөр үеийн, улсын идэрчүүдийн аварга шалгаруулах тэмцээнд медальт байранд шалгарсан).

Элсэгчдэд олгох тэтгэлэг

БСШУСЯ-наас тогтоосон Олон улсын олимпиад болон улсын олимпиадад оролцож 1-3 дугаар байрт шалгарсан элсэгчид сургалтын төлбөрийн 50-100 хувьтай тэнцэх хэмжээний тэтгэлэг олгоно. Үүнд:

  • Олон улсын олимпиадад оролцож 1-ээс 3-р байр эзэлсэн элсэгчид 100 хувь;

  • Улсын олимпиадад оролцож 1-р байрт шалгарсан элсэгчид 100 хувь;

  • Улсын олимпиадад оролцож 2-р байрт шалгарсан элсэгчид 75 хувь;

  • Улсын олимпиадад оролцож 3-р байрт шалгарсан элсэгчид 50 хувь;

ЭЕШ-ын өндөр үнэлгээтэй элсэгчдэд сургалтын төлбөрийн 50 хувьтай тэнцэх хэмжээний тэтгэлэг олгоно. Үүнд:

  • Суурь шалгалтад 780 буюу түүнээс дээш оноо авч Хууль зүйн сургууль, Бизнесийн сургууль, Олон улсын харилцаа, нийтийн удирдлагын сургуульд элссэн бол;

  • Суурь шалгалтад 750 буюу түүнээс дээш оноо авч Шинжлэх ухааны сургууль, Хэрэглээний шинжлэх ухаан, инженерчлэлийн сургууль, Завхан сургууль, Эрдэнэт сургуульд элссэн бол;

ШУС-ийн БУС-ын багц 2 хөтөлбөрт элссэн суралцагчид сургалтын төлбөрийн 50 хувьтай тэнцэх хэмжээний тэтгэлэг олгоно. Дараагийн жилээс сурлагын голч дүн 2.8 болон түүнээс дээш тохиолдолд сургалтын төлбөрийн 50 хувьтай тэнцэх хэмжээний тэтгэлгийг үргэлжлүүлэн олгоно.

МУИС-ийн Байгаль эх лицей сургуулийн төгсөгч нь суурь шалгалтад 650 болон түүнээс дээш оноо авч Шинжлэх ухааны сургуулийн Байгалийн ухааны салбар, Хэрэглээний шинжлэх ухаан, инженерчлэлийн сургуульд элссэн бол сургалтын төлбөрийн 50 хувьтай тэнцэх хэмжээний тэтгэлэг олгоно.

Бакалаврын зэрэгтэй иргэн бакалаврын өдрийн хөтөлбөрт элсүүлэх

Боловсрол, шинжлэх ухааны сайдын 2013 оны 03 дугаар сарын 18-ны А/79 тоот тушаалаар батлагдсан “Оюутан элсүүлэх журам”-ын 7.1 дэх хэсгийг үндэслэн бакалавр болон түүнээс дээш боловсролын зэрэгтэй иргэнийг бакалаврын өдрийн хөтөлбөрт элсэлтийн ерөнхий шалгалтгүйгээр элсүүлэн суралцуулж болно.

Элсэлтийн бүртгэл 2020 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн 09:00 цагт нээж, 06 дугаар сарын 01-ийн өдрийн 12:00 цагт хооронд явагдаж элсэх эрх олгох үйл ажиллагааг 2020 оны 06 дугаар сарын 15-ны дотор зохион байгуулна.


БҮРЭЛДЭХҮҮН/САЛБАР СУРГУУЛИЙН ХАРГАЛЗАХ СУУРЬ БОЛОН ДАГАЛДАХ ШАЛГАЛТ, СОНГОХ БОЛОМЖТОЙ ХӨТӨЛБӨРИЙН ЖАГСААЛТ

  • Орос хэлний бэлтгэл хөтөлбөр* нь БСШУСЯ-ны зөвшөөрөлтэйгөөр ОХУ-ын их, дээд сургуулийн бэлтгэлийг хангах зорилготой нэг жилийн тусгай хөтөлбөр. Элсэгч нэг жил сураад хавар нь ОХУ-ын их, дээд сургуульд элсэх уралдаанд шалгалт өгөх бөгөөд тэнцээгүй тохиолдолд МУИС-ийн ШУС-ийн Хүмүүнлэгийн ухааны салбарын ерөнхий суурь /1-р түвшин/-д суралцана.
  • 2+2 хөтөлбөр**-т элссэн суралцагч эхний хоёр жил орон нутгийн салбар сургууль (Завхан сургууль, Эрдэнэт сургууль)-д “Ерөнхий суурь хичээл”-ийг бүрэн, зарим “Мэргэжлийн суурь” амжилттай судалж, бусад хичээлийг Улаанбаатар дахь бүрэлдэхүүн сургууль (ОУХНУС, ХШУИС)-д судална.
  • МУИС-д элсэхийг хүссэн иргэн хүснэгт 1-т заасан бүрэлдэхүүн/салбар сургуульд бүртгүүлэх бөгөөд ЭЕШ-ын шалгалтын оноогоороо хяналтын тоонд багтан элсэх эрхээ баталгаажуулсан тохиолдолд МУИС-ийн оюутан болно. Элсэгч нь МУИС-ийн “Бакалаврын түвшний оюутны мэргэжлийн хөтөлбөр сонгох журам”-ын дагуу нэг жил суралцсаны дараа тухайн бүрэлдэхүүн/салбар сургуулийн бакалаврын бүх хөтөлбөрөөс мэргэжлийн хөтөлбөр сонгон суралцах бөгөөд цуглуулсан багц цаг, сурлагын дүн, анх элсэхээр тооцуулсан ЭЕШ-ын оноо өндөр байх тусам мэргэжил сонгохдоо давуу эрх эдэлнэ. Түүнчлэн зарим хөтөлбөрийн хувьд бэлтгэж буй мэргэжил, шинжлэх ухааны онцлогоос хамаарч оюутанд тусгай шаардлага тавина.
  • МУИС-д элссэн оюутан нь өөрийн сонгосон үндсэн мэргэжлээс гадна “Хавсарга мэргэжил, “Хос мэргэжил-ээр сонгон суралцах боломжтой. Жишээлбэл ШУС-д Физик мэргэжлээр суралцаж байгаа оюутан Бизнесийн сургуулийн Менежмент хөтөлбөрөөр хавсарга мэргэжил эзэмших болно.
Олон улсад болсон тагнуулын онцлох үйл явдлууд
Олон улсад болсон тагнуулын онцлох үйл явдлууд
 
Яруу найрагч А.Лхагва “Болор цом”-ын эзэн боллоо
Яруу найрагч А.Лхагва “Болор цом”-ын эзэн боллоо
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/04/22-нд нийтлэгдсэн мэдээ болно.