- 1930 оны Их хямралаас хойшхи хамгийн том санхүүгийн хямралд дэлхийн эдийн засаг өртөх магадлалтай байна гэж ОУВС мэдэгдлээ.
- Вашингтон хотод төвтэй уг байгууллага дэлхийн ДНБ-ийг энэ онд 3.3% -иар нэмэгдэнэ гэж 1-р сард таамаглаж байсан хэдий ч одоо дэлхийн эдийн засгийг 3% -иар буурна хэмээн үзэж байна.
- ОУВС-гийн ахлах эдийн засагч Гита Гопинат Дэлхийн эдийн засгийн төлөв байдлын хамгийн сүүлийн тайланд "Энэ жил дэлхийн эдийн засаг өмнөх арванд тохиолдсон хямралуудыг ардаа орхиж хамгийн гүн хямралд өртөх магадлал өндөр байна" гэжээ.
Дэлхий нийт 1930-аад оноос хойших эдийн засгийн хамгийн том хямралтай нүүр тулж байгааг ОУВС мэдэгдлээ. Мягмар гарагт CNBC-д ярилцлага өгөхдөө Гопинат: "Энэ хямралыг эдийн засгийн бодлогоор бүрэн хянах боломжгүй хүнд цочрол юм. Энэ тахал хэзээ дуусах нь тодорхойгүй байна." гэжээ.
ОУВС-гийн ахлах эдийн засагч Их хямралтай харьцуулан хархад "Энэ жилийн өсөлтийн хурд огцом буурч байгаа нь аж ахуй нэгж байгууллагуудад коронавирусын дэгдэлт асар их хүндрэл авчирч байгаагаас харагдаж байна. Дэлхийн худалдааны байгууллага өнгөрсөн долоо хоногт дэлхийн худалдааны хэмжээ энэ жил 13 хувиар 32 хувь хүртэл буурна гэж мэдэгдсэн.
Эдийн засгийн зохицуулалт, хөгжлийн байгууллагаас вирусийн үзүүлж буй нөлөө эдийн засгийг хүнд цохилтод оруулж үүний уршгийг “удаан хугацаанд мэдрэх болно гэдгийг анхааруулсан. Вирусийн тархалтыг хязгаарлахын тулд олон орны засгийн газрууд хөл хорио тогтоох арга хэмжээг авч эхэлсэн бөгөөд зөвхөн хоол хүнс, эм худалдаж авах, зарим тохиолдолд дасгал хийх үед л гэрээс гарах зөвшөөрөл өгч байна. Үүний үр дүнд бизнесийн үйл ажиллагаа зогсонги байдалд ороод байна" гэжээ.
Одоогийн хямралыг “Их хорио” хэмээн нэрлэж байгаа бөгөөд ОУВС-гийн дурдсанаар “энэ бол урьд өмнө бидний амьдралдаа үзээгүй хямрал” гэжээ. Мягмар гарагт болсон хэвлэлийн бага хурлын үеэр Гопинат хэлэхдээ: "Хол хорионоос улбаалсан хохирлын цар хүрээ, хурд нь бидний амьдралд өмнө тохиолдож байгаагүй зүйл юм гэсэн юм".
Тэгш бус байдал өсөх хандлагатай
Эдийн засгийн цохилтын эрч болон үргэлжлэх хугацаа нь тодорхойгүй байгаа хэдий ч хориг тусгаарлалтын бодлогыг харгалзан эдийн засгийг өдөөх үйл ажиллагаа нь илүү том сорилт болж байна.
ОУВС хэлэхдээ "урьд өмнө байгаагүй маш олон яаралтай тусламжийн санхүүжилтийн хүсэлтийг" хүлээн авсан. Нийт 189 гишүүнээс 90 гаруй нь санхүүгийн дэмжлэг хүссэн байна.
Эдийн засгийн хувьд хүндрэлтэй байгаа гишүүдэд санхүүжилт олгодог тус сан нь нэг их наяд ам.долларын зээлийн чадвартай.
CNBC-д өгсөн ярилцлагадаа Гопинат: "Эдийн засгийн гүн хямралтай байгаа энэ үед орлого багатай хүмүүс орлогоо алдаж болзошгүй тул ядуурал болон тэгш бус байдал нэмэгдэх болно” хэмээн дурджээ.
Европын орнуудад хүнд цохилт үзүүлж байна.
ОУВС-аас гаргасан хамгийн сүүлийн үеийн урьдчилсан мэдээгээр АНУ-ын эдийн засаг энэ онд 5.9 хувиар буурна гэж таамаглаж байна. Европын улсуудын эдийн засаг 7.5 хувиар буурах төлөвтэй байгаа бол Хятад улс 1.2 хувиар өсөх хандлагатай байна.
Итали, Испани улсуудад ДНБ 9.1 болон 8 хувиар тус тус буурч эдийн засгийн байдал хүнд байх болно. COVID-19 цар тахал нь Европын орнууд дундаас энэ 2 улсад хамгийн хүчтэй цохилтыг өгч байна. Итали, Испани улсуудад 2019 оны сүүл үеэс вирус эрчимтэй тархаж эхэлсэн бөгөөд нас баралт болон халдварын тоогоороо Хятад улсаас илүү байгаа юм.
Эх сурвалж: МХАҮТ, CNBC