Энэ мэдээ хуучирсан буюу 2020/04/16-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ОБЕГ-аас “Маскаа зүүцгээе” challenge эхлүүллээ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 3 секунд


Улсын онцгой комиссын шийдвэрийн дагуу “Маскаа зүүцгээе” аяныг энэ сарын 12-ноос эхлэн 05 дугаар сарын 31-нийг хүртэл улс орон орон даяар өрнүүлж байна.

Тус аяныг сүүлийн үед иргэд, олон нийтийн дунд “КОВИД-19” халдварын болзошгүй аюулаас сэргийлэх хандлага, сэрэмж суларч байгаатай холбогдуулан халдварын тархалтаас урьдчилан сэргийлэх ажлыг чангатгах зорилгоор зохион байгуулж байгаа юм.  

Тиймээс иргэн бүр үүргээ ухамсарлаж, хайртай дотны хүмүүсээ хамгаалж, амны хаалтаа тогтмол зүүж хэвшихийг Онцгой байдлын ерөнхий газраас уриалж, “Маскаа зүүцгээе” сhallenge-г эхлүүллээ. Энэхүү “сhallenge”-г үргэлжүүлэх дараагийн байгууллагаар Цагдаагийн ерөнхий газрыг дуудаж, аянд нэгдэхийг уриалж байна.

Амны хаалт зүүгээгүй иргэдийг “Зөрчлийн тухай хуулийн 5.13.1-д заасны дагуу 150 000 төгрөгөөр торгох заалттай гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

“2030 оноос өөртөө ирүүлсэн захидал” олон улсын эсээ бичлэгийн тэмцээн зарлагдлаа
“2030 оноос өөртөө ирүүлсэн захидал” олон улсын эсээ бичлэгийн тэмцээн зарлагдлаа
 
Munkhiin rap, Flash, Outlaw, No name – ALL IN HIT ҮДЭШ
Munkhiin rap, Flash, Outlaw, No name – ALL IN HIT ҮДЭШ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд UBN.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. !
UBN.mn сайтын редакц