Энэ мэдээ хуучирсан буюу 2022/05/04-нд нийтлэгдсэн мэдээ болно.

“Ипотекийн зээлийн санхүүжилтийг 2 их наяд төгрөгөөр нэмэхээр шийдвэрлэсэн“

Ангилал
Улс төр
Огноо
Унших
2 минут 28 секунд

No description available.Шадар сайд С.Амарсайхан МИК болон арилжааны банкуудын удирдлагуудтай уулзлаа. Энэ үеэр ипотекийн зээлийн хүртээмжийг нэмэгдүүлэх, найм болон зургаан хувийн зээлийн хүүг бууруулах гарц боломжийг эрэлхийлэх, залуу гэр бүлүүдийг дэмжих хүрээнд урьдчилгаа төлбөрийг багасгах, цаашлаад ипотекийн зээлийн тогтолцоог олон улсын жишигт нийцүүлэн илүү боловсронгуй болгох зэрэг асуудлаар холбогдох газруудад үүрэг чиглэл өгсөн юм.

2013-2020 он хүртэл ипотекийн зээлийн жилийн хүү 8 хувь байхад нийт санхүүжилтийн 90 хувийг Монголбанк, 10 хувийг арилжааны банкууд гаргаж ирсэн бол 2020 оны аравдугаар сараас хүүг 6 хувь болгосноос хойш Монголбанк 60, арилжааны банкуудын эх үүсвэр 40 хувь болсон байдаг. Гэтэл МИК санхүүжилт гаргадаггүй, хоёрдогч зах зээлээс хөрөнгө оруулалт татдаггүй хэрнээ иргэдийн 6 хувийн зээлийн төлөлтөөс 1.25 хувийг нь үйл ажиллагааны зардал болон эрсдэлийн сан нэрийдлээр дундаас нь авдаг, зөвхөн 2014-2018 оны хооронд нийтдээ 282 тэрбум төгрөгийн хүүгийн цэвэр ашгийг МИК өөртөө авч үлдсэн тухай баримт санхүүгийн аудитлагдсан тайланд байгааг Шадар сайд энэ үеэр хэлсэн юм.

Засгийн газраас цар тахлын хүндрэлийн үед эдийн засгийг дэмжих “10 их наядын цогц хөтөлбөр” баталж, дундаж давхаргыг нэмэгдүүлэх, орон сууцны хүртээмжийг сайжруулах хүрээнд Ипотекийн хөтөлбөрийн санхүүжилтийг нэмж 2 их наяд төгрөгөөр санхүүжүүлэхээр шийдвэрлэсэн. Энэхүү 2 их наяд төгрөгийн санхүүжилтээс 2021 оны эцсийн байдлаар 1 их наяд төгрөгийн зээл гарч, 14 мянга гаруй зээлдэгч орон сууцны хөтөлбөрт хамрагджээ. Гэтэл энэ жил 10 мянга орчим айл өрхөд зээл олгохоор төлөвлөсөн 700 гаруй тэрбум төгрөгийн эх үүсвэр байсаар атал оны эхний 4 сарын байдлаар гүйцэтгэл дөнгөж 25 хувьтай буюу 2000 хүрэхгүй айл өрх хамрагдаад байна.

Эх сурвалж: Шадар сайдын хэвлэл мэдээлэл

АМГТГ: Монголын талаас нийлүүлсэн нүүрсийг Хятадын тал хүлээж авахаас татгалзсан нь ҮНЭН
АМГТГ: Монголын талаас нийлүүлсэн нүүрсийг Хятадын тал хүлээж авахаас татгалзсан нь ҮНЭН
 
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/05/04-нд нийтлэгдсэн мэдээ болно.