Энэ мэдээ хуучирсан буюу 2019/12/10-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Монголын ой тогтоолтын баг дэд байрт шалгарлаа

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 14 секунд

Дэлхийн ой тогтоолтын спортын холбооны Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнийг БНХАУ-ын Үхань хотод 12 дугаар сарын 3-8-ны зохион байгуулж, Монгол Улсын баг дэд байрт шалгарлаа.

Энэ удаагийн ДАШТ-д 33 орны 520 тамирчид таван өдрийн турш ширүүн өрсөлдөөнийг үзүүлэн шилдгүүдээ тодруулсан байна. Монгол Улсын 16 тамирчин энэ тэмцээнд өрсөлдөж 5 алт, 8 мөнгө, 7 хүрэл нийт 20 медаль хүртэв.

Г.Энхсаруул, С.Марал, Б.Энхбаясгалан, Б.Эрмүүнболд нар “Олон улсын мастер” цолны болзол хангалаа. Монгол Улсын түүхэнд бага насандаа цолны болзол хангасан 1 тамирчин байсан бол энэ удаа Ш.Наранбат, Б.Жамбалбаярням, А.Должин нар уг цолыг хүртэв.

Мөн Г.Солонго “Их мастер” цолны болзлыг хангасан бол У.Солонго, Б.Лхагвадорж, Т.Тэнүүн нар олон улсын их мастерын тоог нэмлээ.

Ийнхүү тэмцээний багийн нийлбэр дүн гарахад БНАСАУ /27252 оноо/-ын баг аваргалж, Монгол Улс /23392 оноо/, БНХАУ /22638 оноо/-ын багууд удаалсан байна.

Гангийн улмаас Сиднейд усны хатуу хязгаарлалт тогтооно
Гангийн улмаас Сиднейд усны хатуу хязгаарлалт тогтооно
 
Л.Мөнхбаясгалан: Гадаадаас ажиллах хүчнийг тооны хязгааргүй авна гэдэг бол газар нутгаа 100 жилээр харийнханд өгөх гэсэн “урвалт”-ын дэд бүлэг болохуйц улс төрийн санаатай өдөөн хатгалга