Энэ мэдээ хуучирсан буюу 2019/12/10-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Гангийн улмаас Сиднейд усны хатуу хязгаарлалт тогтооно

Ангилал
Дэлхий дахинд
Огноо
Унших
1 минут 30 секунд

Нью Соут Уэльс мужийн хотууд хатуу усны хязгаарлалтай болж байна. Учир нь Авсрали улсын хуурайшилт, гангийн төвшин өндөр байгаагаас усны нөөцийн далангийн хэмжээ огцом багасч байгаа юм. Тус мужийн захирагч Глэдис Береджиклян, усны яамны сайд Мэлинда Павей нар пүрэв гарагт Сидней, Цэнхэр уулс, Илавара зэрэг газруудад 12 сарын 10-наас хоёрдугаар зэргийн усны хязгаарлалт тавина хэмээн зарлаад байгаа. 

Тус мужийн захирагч Глэдис Береджиклян, усны яамны сайд Мэлинда Павей нар пүрэв гарагт Сидней, Цэнхэр уулс, Илавара зэрэг газруудад 12 сарын 10-наас хоёрдугаар зэргийн усны хязгаарлалт тавина хэмээн зарлаад байгаа. 

Сиднейн усны нөөцийн далан 40%-д хүрэхэд усны хязгаарлалт тогтоодог журамтай ч удахгүй хэрэгжүүлж эхлэхээр болж байна. Одоогоор усны нөөц 46%-д хүрээд байгаа аж. 

"Австралид ойрын хэдэн жил тохиогоогүй хүнд ган тохиож байна. Хоёрдугаар зэргийн хязгаарлалтыг тавьснаар жилд 78.5 гига литр ус хэмнэ. Сар бүр хэрэглэж буй усны хэмжээ өмнөх өмнөхөөсөө хурдтай ихэсч байна. Тиймээс ирээдүйд усны нөөцийн хомстолд орохгүй тулд хэрэгжүүлэхээр боллоо." гэж Береджиклян хэлсэн юм. 

Энэ журамд зааснаар цэцэрлэгээ услахдаа зөвшөөрөгдсөн цагт хувингаар эсвэл усалгааны зориулалтын саваар ус авах ёстой болж байгаа. 

Эх сурвалж: The Guardian

“Хархорин-2019” мөсөнд авиралтын шилдгүүд тодорлоо
“Хархорин-2019” мөсөнд авиралтын шилдгүүд тодорлоо
 
ТАНИЛЦ: Энэ долоо хоногт УИХ ямар асуудлуудыг хэлэлцэх вэ
ТАНИЛЦ: Энэ долоо хоногт УИХ ямар асуудлуудыг хэлэлцэх вэ
Энэ мэдээ хуучирсан буюу 2019/12/10-нд нийтлэгдсэн мэдээ болно.