Энэ мэдээ хуучирсан буюу 2022/05/02-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Амралтын гадаа тоглож байсан хоёр настай хүүхэд моринд өшиглүүлж гэмтжээ

Ангилал
 Хууль эрх зүй
Огноо
Унших
1 минут 16 секунд

Өнгөрсөн амралтын өдрүүдэд хүүхэд бэртэж, гэмтсэн хэд хэдэн дуудлага цагдаагийн байгууллагад бүртгэгджээ. Тодруулбал, цагдаагийн байгууллагад 2022 оны 05-р сарын 01-ний өдрийн 20:20-д "СХД-т байрлах амралтын газрын гадна 2 настай хүүхэд моринд өшиглүүлж гэмтсэн гэж ГГСҮТ-н хүлээн авах дээр ирсэн” гэх мэдээллийг авч шалгахад: 2 настай, эрэгтэй хүүхэд нь моринд өшиглүүлж гэмтсэнийг цагдаагийн байгууллага шалгаж байна.

Мөн Хан-Уул дүүрэгт хашааны гадаа 11 настай эрэгтэй хүүхэд морьж унаж яваад морь үргэснээс унаж гэмтсэнийг шалгаж байна. Дулааны улирал эхэлсэнтэй холбоотойгоор бага насны хүүхэд гадаа тоглох үедээ авто машинд мөргүүлэх, дугуй унаж яваад хашаа мөргөж гэмтэх, хамгаалалттын тор сул байснаас цонхоор унах, мориноос унах, моринд өшиглүүлэх зэргээр гэмтэж бэртсэн дуудлага, мэдээлэл бүртгэгдсээр байна. Иймд эцэг, эх, асран хамгаалагч та бүхэн эрсдэл хаана ч байгааг тооцож, анхаарал, хяналтаа сайжруулахыг цагдаагийн байгууллагаас зөвлөж байна.

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: 10 сартай хүүхэд 2 давхраас унаж гэмтжээ
СЭРЭМЖЛҮҮЛЭГ: 10 сартай хүүхэд 2 давхраас унаж гэмтжээ
 
МАРГААШ: Улаанбаатарт +2 хэм дулаан байна
МАРГААШ: Улаанбаатарт +2 хэм дулаан байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/05/02-нд нийтлэгдсэн мэдээ болно.