Энэ мэдээ хуучирсан буюу 2020/04/15-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Д.Батдорж: Бид ЖДҮ-тэй нэр холбогдсон 32 гишүүнээс 23 дахь гишүүний асуулгыг АТГ-т хүргүүлээд байна

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 46 секунд

Жижиг дунд үйлдвэрлэл эрхэлдэг залуучуудын төлөөлөл ЖДҮДС-гаас зээл авсан гишүүдийн хэрэг хэрхэн шийдэгдэж байгаа талаар Авлигатай тэмцэх газарт асуулга хүргүүлсэн байна. Ингэхдээ тэд тус сангаас зээл авсан хүн тус бүрийн нэрээр хүргүүлсэн бөгөөд өнөөдрийн байдлаар УИХ-ын гишүүн Н.Учралтай холбоотой асуулгын хариу ирсэн байна.

Энэ талаар Жижиг дунд бизнес эрхлэгч залуучуудын төлөөлөл, иргэн Д.Батдорж 

“Бид гуравдугаар сарын 24-нд УИХ-ын гишүүн Н.Учрал гишүүний аавдаа авч өгсөн 50 сая төгрөгийн зээлтэй холбоотой байцаалт, шалгалтын ажлын явц хэрхэн явагдаж байгаа талаарх асуулгыг АТГ-т хүргүүлсэн. Өнөөдөр уг асуулгын хариу ирсэн ба тухайн хэрэг нь шалгагдаж байгаа юм байна.

Энэ сарын 13-нд болсон МАН-ын бүлгийн хуралд Ерөнхий сайд У.Хүрэлсүх ЖДҮ-тэй нэр холбогдсон хүмүүсийг УИХ-д нэр дэвшүүлэхгүй гэдгээ албан ёсоор мэдэгдсэн. Удирдах зөвлөлийн шийдвэр нь ч тэгж гарсан. Тэгэхээр Н.Учрал гишүүн нэр дэвших эрхгүй болсон гэж бид ойлгож байгаа." гэсэн юм.

Эдгээр залуус Удирдах зөвлөлөөс нэрийг нь гаргасан ЖДҮ-тэй холбоотой 32 гишүүнээс 23 дахь гишүүний асуулгыг АТГ-т хүргүүлээд байгаа аж. Мөн тэд цаашид ч хүргүүлэхээ мэдэгдсэн бөгөөд ганцхан Н.Учрал гишүүнийг онцлоогүй гэдгээ хэллээ.  Жижиг дунд бизнес эрхлэгч залуучуудын төлөөлөл, иргэн Д.Батдоржийн  хувьд зургаан удаа зээл хүссэн боловч бүтээгүй байна. Тиймээс жижиг дунд бизнес эрхэлдэг залуучууд бухимдалтай байгаагаа илэрхийлсэн юм.

Гэвч тэд хүмүүсийн яриад байгаа шиг 100 хүн цуглуулсан асуудал байхгүй гэдгийг хариуцлагатайгаар  мэдэгдлээ. 

“Бид нэг амьтай шүү” аян эхэллээ
“Бид нэг амьтай шүү” аян эхэллээ
 
Баянхонгорт 3.5 магнитудын хүчтэй газар хөдлөлт боллоо
Баянхонгорт 3.5 магнитудын хүчтэй газар хөдлөлт боллоо
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/04/15-нд нийтлэгдсэн мэдээ болно.