Энэ мэдээ хуучирсан буюу 2020/04/15-нд нийтлэгдсэн мэдээ болно.

“Бид нэг амьтай шүү” аян эхэллээ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 28 секунд

“Эрдэнэс Монгол” ХХК-ийн санаачилгаар Цагдаагийн ерөнхий газар, “Гашуун Сухайт Авто Зам” ХХК, “Юнител” ХХК хамтран зохион байгуулж буй “Бид нэг амьтай шүү” аян эхэллээ.

Монгол Улсын нүүрсний экспортын гол гарц Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн 239 км авто замаар нүүрс тээвэрлэдэг хүнд даацын автомашины жолооч нарын эрүүл мэнд, аюулгүй байдлыг хангах үүднээс Ковид-19--ийн халдвараас сэргийлэх зөвлөмж өгөхөөс гадна гэмт хэрэг, ослыг бууруулахад аяны зорилго чиглэж байна.

 

Гашуунсухайтын авто замд жолооч нар хурд хэтрүүлэн давхих, нойр хоолгүй зорчих, урсгал сөрөх зэрэг зөрчил их гардаг. Тиймээс тэдний аюулгүй байдлыг хангах чиглэлд цагдаагийн байгууллагаас хууль дүрэм сурталчлан, жолооч нарын ухамсарт нөлөөлөх ажлуудыг хийж байна. Мөн халдвар өвчин дэгдэж буйтай холбоотойгоор ариутгалын бодис, хамгаалалтын хэрэгсэл тарааж байна.

Хүн бүрийн ард амьдрал, олон амь бий.  Жолооч танаас гэр бүл, үр хүүхдийн тань амьдрал хамаардаг гэдгийг сануулж, энэхүү аяныг “Бид нэг амьтай шүү” хэмээн нэрлэжээ. Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн замд хэрэгжиж буй “Бид нэг амьтай шүү” аян 14 хоног үргэлжилнэ.

Эх сурвалж: “Эрдэнэс Монгол” ХХК

21 сав газрын захиргаанаас ОБЕГ-т хандив хүргүүллээ
21 сав газрын захиргаанаас ОБЕГ-т хандив хүргүүллээ
 
М.Нарантуяа-Нара: УИХ дахь Хүний эрхийн дэд хороо маргааш шуурхай хуралдана
М.Нарантуяа-Нара: УИХ дахь Хүний эрхийн дэд хороо маргааш шуурхай хуралдана
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд UBN.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. !
UBN.mn сайтын редакц