Энэ мэдээ хуучирсан буюу 2020/04/15-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Олон улсын агаарын тээврийн салбарт өрнөж буй үйл явдал

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
4 минут 20 секунд


АНУ-ын томоохон агаарын тээвэрлэгчдийн нэг Southwest Airlines 2020 оны 5 дугаар сарын 3-наас 6 дугаар сарын 5 хүртэлх нийт нислэгийн 40%-ийг танаж байгаагаа мэдэгдсэн.

- Airbus компани 2019 оны 2 дугаар сарын 14-ний өдөр А380 маягийн агаарын хөлгийг 2021 оноос үйлдвэрлэхээ зогсоохоо мэдэгдэж байсан. Airbus компани 2020 оны 4 сарын 1-ний өөр А380Ultra 3 давхар агаарын хөлөг үйлдвэрлэхээр болсныг мэдэгдлээ. А380Ultra агаарын хөлөг нь 1060 хүртэлх эсхүл 880 хүртэлх суудалтай 3 ангилалтай байхаар болсныг дурджээ.

- IATA-аас 2020 оны Зорчигчдоос олох орлогын алдагдал 252 тэрбум ам.доллар байх, зорчигчдын эрэлт 38%-иар унах тухай мэдэгдэж байсан бол 2020 оны 2 дугаар улиралд агаарын тээвэрлэгчидийн цэвэр алдагдал 390 тэрбум ам.доллар байх бөгөөд ямар нэгэн тусламж дэмжлэггүйгээр ихэнх агаарын тээвэрлэгчид дампуурхаар байгааг мэдэгджээ. Орлогын алдагдлын дийлэнх хувь нь тийз буцаалт эзлэж байна.

- Коронавируст халдварын дэгдэлт үргэлжилсээр байгаа тул Air China компани богино хугацааны үйл ажиллагаагаа алдагдалд орох эрсдэлтэй байгааг мэдэгдсэн бөгөөд нөлөөллийг багасгахын тулд тус компани нь нөөцийн хуваарилалтыг оновчтой болгох, зардлын хяналтыг сайжруулах, өгөөжийн менежментийг сайжруулах чиглэлээр ажиллаж байна гэжээ. 2019 онд Air China компани 14,6 тэрбум юанийн ашиг олсон нь өнгөрсөн оны мөн үеэс 2.1% -иар өссөн үзүүлэлт юм.

- АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп 3 дугаар сарын 27-ны өдөр 880 хуудас бүхий Коронавирусын эсрэг авч хэрэгжүүлэх тусламж, эдийн засгийн аюулгүй байдлын актыг батaлсан. Тус актын хүрээнд 2 их наяд ам долларын санхүүжилт хийгдэх бөгөөд Агаарын тээврийн салбарт 58 тэрбум долларыг зарцуулахаар төлөвлөөд байна.

АНУ-ын Тээврийн газар (DOT) нь АНУ-ын агаарын тээврийн компаниуд коронавирусын халдвараас үүдсэн санхүүгийн хүндрэлтэй холбогдуулан засгийн газрын тусламжийг авах тохиолдолд дагаж мөрдөх ёстой дүрмийг гаргасан байна. "Тус CARES актийн дагуу санхүүгийн тусламж дэмжлэгийг агаарын тээвэрлэгчдэд олгохдоо 2020 оны 3 дугаар сарын 1-ний өдрөөс өмнөх нислэгийн хуваарьт үндэслэн тогтоох юм. Жишээлбэл хэрэв 3-р сарын 1-ний өдрөөс өмнө АНУ-ын агаарын тээврийн компани нь өдөрт нэг удаа долоо хоногт таваас доошгүй өдөр нисдэг үйлддэг байсан бол тус тээвэрлэгч нь долоо хоногт доод тал нь 1 удаагийн нислэг үйлдэх шаардлагатай гэж АНУ-ын Тээврийн газар (DOT) мэдэгдсэн байна.

                                                                                                                                                                                                                           Эх сурвалж: Иргэний нисэхийн ерөнхий газар

"Нуугдмал байсан вирус өвчтөний дархлаа муудахад дахин сэргэсэн байж болзошгүй"
 
ЗГ: Цаашид эрчим хүчний ХЯЗГААРЛАЛТ хийхгүй
ЗГ: Цаашид эрчим хүчний ХЯЗГААРЛАЛТ хийхгүй
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/04/15-нд нийтлэгдсэн мэдээ болно.