ЭМЯ-наас өнөөдөр Ковид-19-тэй холбоотой ээлжит хэвлэлийн бага хурал хийлээ. Уг мэдэгдлийн үеэр ЭМЯ-ны Гадаад харилцаа, хамтын ажиллагааны хэлтсийн дарга Б.Янжмаа дэлхийн улс орнуудад цар тахлын нөхцөл байдал ямар байгааг мэдэгдсэн юм. Тэрээр:
"Иранд өнгөрсөн 24 цагийн дотор 98 нас баралт шинээр бүртгэгдлээ. Энэ нь тус улсын сүүлийн 1 сарын хугацаан дахь хамгийн бага үзүүлэлт болж байна. Харин Италид нас баралт өмнөх өдрөөс өссөн ч, шинэ тохиолдлын тоо ялимгүй буурсан. БНСУ-д Ковид-19-өөр өвчилж эдгэсэн өвчтөнүүдэд вирусний халдвар дахин илрэх тохиолдлууд нэмэгдэж байна. Энэ тоо мягмар гаригийн байдлаар 124-т хүрсэн байна. Ийнхүү вирус дахин илэрч байгаа шалтгааныг тодруулахаар судалгаа, шинжилгээний ажлууд явагдаж байна" гэлээ.
Вирусаар өвчлөөд эдгэсэн хүн дахин халдвар авч буй шалтгааныг зарим судлаачид дараах байдлаар тайлбарлажээ.
Тиймээс вирусийг өсгөх замаар генийг нь судлах, ялангуяа вирус мутацид орж байгаа эсэхийг нарийн судлах шаардлагатайг БНСУ-ын Өвчний хяналт, урьдчилан сэргийлэх төвөөс мэдэгджээ.