Энэ мэдээ хуучирсан буюу 2020/04/15-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Улсын хэмжээнд 37 хоногийн газрын тосны бүтээгдэхүүнии нөөцтэй байна

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
2 минут 13 секунд


Ашигт малтмалын газраас шатахууны үнийн асуудлаар мэдээлэл хийж байна.

АМГ: Оросын холбооны улсаас манайх бүтээгдэхүүнийхээ 95 хувийг үлдсэн таван хувийг БНСУ, БНХАУ-аас татан оруулж ирдэг. 2020 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийн байдлаар улсын хэмжээнд дунджаар ердийн хэрэглээний 37 хоногийн газрын тосны бүтээгдэхүүнии нөөцтэй байгаа бөгөөд үүнээс А-80 автобензин 86, Аи-92 автобензин 31. дизелийн түлш 36. ТС-1 онгоцны түлш 13 хоногийн нөөцтэй байна.

Өнгөрсөн долоо хоногт олон улсын томоохон биржүүд дээр нэг тонн түүхий газрын тосны үнэ 177.3-245.2 ам.доллар буюу баррель нь 22.72-32.27 ам.долларын хооронд хэлбэлзсэн байна.

2020 оны 04.07-04.14-ний өдрүүдэд ОХУ-аас Сүхбаатар боомтоор Аи-80 автобензин 120 тн, Аи-92 автобензин 8,460 тн, Аи-95 автобензин 112 тн, дизелийн түлш 9,815 тн нийт 18,752 тн, Эрээнцав боомтоор Аи-92 автобензин 508 тн. Боршоо боомтоор Аи-92 автобензин 402 тн, дизелийн түлш 151 тн нийт 553 тн, Замын-Үүд боомтоор Аи-92 автобензин 3140 тн буюу Монгол Улсад нийт 22,953 тн газрын тосны бүтээгдэхүүн импортоор орж ирээд байна.

Жижиглэнгийн үнийн хувьд Хангайн бүсийн Орхон, Сэлэнгэ аймгууд дахь А-80 автобензин 250-270 төгрөг, Аи-92 автобензин 280-310 төгрөг, Аи-95 автобензин 130 төгрөг, дизелийн түлш 300 төгрөгөөр тус тус буурсан бол Төвийн бүсийн Улаанбаатар хот дахь А-80 автобензин 270 төгрөг, Аи-92 автобензин 250 төгрөг Аи-95 автобензин 180 төгрөг, дизелийн түлш 190 төгрөгөөр буурсан, Зүүн бүсийн Дорнод аймаг дахь А-80 болон Аи-92 автобензин тус бүр 300 төгрөг, Аи-95 автобензин 150 төгрөг, дизелийн түлш 300 төгрөгөөр тус тус буурсан байна.

Д.Нямхүү: Лабораторийн шинжилгээ нь вирусийг генийн дарааллаар тогтоож, нарийн оношилдог
Д.Нямхүү: Лабораторийн шинжилгээ нь вирусийг генийн дарааллаар тогтоож, нарийн оношилдог
 
Бүх нийтийн цэвэрлэгээ хийх Засаг даргын захирамжийн дагуу явсан хойгуур охид нь галд өртөж нас баржээ
Бүх нийтийн цэвэрлэгээ хийх Засаг даргын захирамжийн дагуу явсан хойгуур охид нь галд өртөж нас баржээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/04/15-нд нийтлэгдсэн мэдээ болно.