Ковид-19 халдварын цаг үеийн асуудлаар ЭМЯ-наас ээлжит мэдээлэл хийж байна. Энэ үеэр ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Д.Нямхүү тогтсон ёсоор шинжилгээний хариунуудыг задлалаа.
Тэрээр "2020 оны 4 дүгээр сарын 14-нд "Сонгдо" эмнэлэгт хоёр сэжигтэй тохиолдол илэрлээ гэсний дагуу их ажил боллоо. Үүний дагуу нэг хүнийг Сонгдо эмнэлэгт, нөгөөг нь ХӨСҮТ-д тусгаарлагдаж дахин шинжилгээ хийлээ. Энэ хоёр хүнээс PCR шинжилгээгээр коронавирус илрээгүй. Real Time PCR шинжилгээ бол вирусийг генийн дарааллаар тогтоож, нарийн гаргаж ирдэг. Мэдрэг чанараараа дээгүүр ордог лабораторийн хамгийн үнэтэй тест юм. Харин хурдавчилсан оношлуур шинжилгээний эцсийн хариу болохгүй гэдгийг хүн бүр анхаарах хэрэгтэй" гэлээ.
Өчигдөр ХӨСҮТ-д байгаа 30, тандалтын 19, Дундговь аймгаас ирүүлсэн 5 сорьцод шинжилгээ хийхэд коронавирус илрээгүй байна. Өнөөдрийн байдлаар ХӨСҮТ-д 245 хүн тусгаарлагдаж байгаа аж.