Энэ мэдээ хуучирсан буюу 2020/04/15-нд нийтлэгдсэн мэдээ болно.

БНХАУ-ын 800 иргэний манай улсад үйлдсэн “Click Farm” гэмт хэрэг гэж юу вэ?

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
3 минут 19 секунд

“Click Farm” гэдэг нь олон тооны компьютер, гар утас ашиглан цахим хаяг болон эд зүйлсийн хандалтыг зохиомлоор нэмэгдүүлж, тухайн зүйлсийг бодит мэтээр харагдуулан мөнгө олох нэгэн төрлийн бизнес юм. Өөрөөр хэлбэл, өнөөгийн дэлхий ертөнц олон хүний хандалт авч байгаа үйл явдалд автоматаар анхаарал хандуулдаг болсныг ашиглан мөнгө, нэр хүнд олж авч байгаа үйлдэл юм.

“Click Farm”-ыг анх 2017 онд Тайланд Улсад нэвтрүүлж ашигласан ба дэлхийн зарим орнуудад үүнийг хууль бусаар мөнгө угаах гэмт хэмээн үздэг байна. Учир нь олон нийтийн сэтгэл зүйд халдаж, тархи угаах зарчмаар өөрсдөдөө ашигтай байдал үүсгэн их хэмжээний мөнгө эргэлдүүлдэг байна.

“Click Farm”-ыг зөвхөн цахим хаяг хөгжүүлэхэд ашигладаггүй бөгөөд улс төр, бизнес болон урлаг соёлын салбарт ч ашигладаг байна

ухайлбал “Click Farm”-ыг улс төрийн салбарт ихэвчлэн сонгуулийн үйл ажиллагаа, эсэргүүцлийн хөдөлгөөн зэрэгт ашиглан тухайн үйл явдлыг олон хүн дэмжиж байгаа мэтээр харагдуулж, нийгмийн сэтгэл зүйд нөлөөлдөг бол худалдааны салбарт тухайн бараанд маш их хандалт авч, чанартай мэтээр сурталчлан борлуулдаг.

Ингэхдээ маш олон хүнээр тухайн барааг чанартай, хямд үнэтэй гэх зэргээр сэтгэгдэл оруулан бүтээгдэхүүний үнэ цэнийг өсгөдөг байна. Харин урлаг уран сайхны салбарт дуучдын клип видео зэргийг автоматаар үзэн, үзэгчдийн хандалтыг чиглүүлдэг байна.

“Click Farm”-ыг ашиглан бизнес эрхэлж буй хүмүүс ихэвчлэн хөгжиж буй орнуудын хууль, эрх зүйн зохицуулалтгүй байдлыг ашиглах хандлагатай байдаг бөгөөд 2018 онд Фижи Улсад БНХАУ-ын 80 орчим хүнтэй баг “Click Farm”-ын үйл ажиллагаа явуулж байгаа нь тогтоогдож, тухайн үедээ хамгийн өргөн бүрэлдэхүүнтэй “Click Farm”-ын баг хэмээн үнэлэгдэж байсан бол 2019 онд манай улсад энэ төрлийн үйл ажиллагаа эрхэлж байсан нь тогтоогдсон 800 орчим БНХАУ-ын иргэнийг Монгол Улсаас албадан гаргаж БНХАУ-ын талд хүлээлгэн өгсөн.

Манай улсад бизнесийн байгууллагууд хандалт ихтэй сонин сэтгүүл, мэдээллийн хэрэгслийг сонгон үйлчлүүлдэг. Гэвч ихэнх нь мэргэжлийн байгууллагад хандах бус цахим сүлжээний хандалт болон сэтгэгдлүүдийг уншиж шийдвэр гаргадаг. Мөн урлаг соёлынхон цахим орчинд хэн олон хандалт авч буйгаараа өрсөлдөж, дагаад нэр хүнд нь өсч үнэлгээ нь нэмэгддэг байна.

Харин энэ зүйл манай улсад улс төрийн зорилгоор ашиглагдвал маш аюултай. Мэдээллээ нягталж үзэлгүй харсан болгондоо итгэх итгэлийг ашиглан, өөрсдийн үнэн дүр төрхийг маш хялбархан нууж чадах эрсдэлтэй юм.

 Эх сурвалж: Тагнуулын ерөнхий газар

Тахлын дараах бизнест юу бэлдэх хэрэгтэй вэ?
Тахлын дараах бизнест юу бэлдэх хэрэгтэй вэ?
 
МАРГААШ: Улаанбаатарт -15 хэм хүйтэн байна
МАРГААШ: Улаанбаатарт -15 хэм хүйтэн байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/04/15-нд нийтлэгдсэн мэдээ болно.