Дуучин Т.Дэлгэрмөрөнгийн том охин Д.Зөөлсийгийн нууц бичлэгийг цацна гэж сүрдүүлэн хэсэг этгээдүүд мөнгө нэхсэн хэрэг гарсан талаар дуучин Т.Дэлгэрмөрөн мэдээлсэн. Т.Дэлгэрмөрөн уг асуудалтай холбоотой мэдээллийг өөрийн цахим хуудсаараа дамжуулан бичжээ.
Тэрбээр "Миний үр Зөөсийтэй холбогдуулж байгаа энэ мэдээллийг бид албан ёсоор буруу ташаа мэдээлэл гэдгийг хэлье ээ.
Зөөсийтэй холбогдолтой ангийн хүүхдүүдийн дундах охидын бичлэг найзуудын грүппээс алдагдаж бусдын өгөөш болсон ч тэр нь ямар ч хүнд асуудал үүсгэх бичлэг байгаагүй болохыг бид шалгаж , түүнтэй холбогдуулж мөнгө нэхэмжилсэн этгээдүүдийг тогтоож хариуцлага тооцсон болно.
Танхай балмад хүмүүжилгүй этгээдүүдтэй жишин зүйрлэж гэнэн томоогүй өсвөр насны хүүхдүүдийн нэр хаяг , царай зүсийг олонд буруу өнцгөөс тайлбарлан дэлгэрүүлж , өөрсдийн бусармаг асуудлаа биднээр халхавчилж байгаа этгээдүүдэд сануулга хүргүүлэхэд , бид өсгөж хүмүүжүүлсэн үр хүүхдээ бусдын өгөөш болгох нь байтугай хараа хяналтаасаа салгаж үзээгүй ээ гэдгийг хэлье.
Хэрэв зээ хүмүүжилгүй балмад авиртай этгээдүүд миний үр хүүхэд болон амьдралд минь асуудал үүсгэхийг завдах юм бол тэдэнд юу тохиолдохыг бид хэлж сануулахгүйгээр гүйцэтгэх болно" гэжээ.