Америк руу хийх тээвэрлэлтийн хэмжээ огцом багассанаар Хятад улсын экспортын хэмжээ 11 сард буурсан үзүүлэлттэй гарлаа. Энэ нь хоёр улс хоорондын худалдааны дайнаас үүдсэн үр дагаврын нэг хэсэг болж байна. Дэлхийн хоёрдогч том эдийн засагтай Хятад улсын экспортын 11 сарын үзүүлэлт өмнөх оноос 1.1% буурчээ.
Америк руу хийх экспортын хэмжээ 23%-иар буурснаар хоёрдугаар сараас хойших хамгийн муу үзүүлэлт юм. Худалдааны дайны үргэлжлэл болж ирэх ням гарагаас хятадаас ирж буй бараа бүтээгдэхүүнд АНУ-аас дахин татвар ногдуулахаар болсон. Баасан гарагт Цагаан ордны эдийн засгийн зөвлөх Ларри Кудлов 12 сарын 15-наас эхлэн хятадын экспортод 156 тэрбум доллар татвар тогтоож буйгаа зарласан.
Эх сурвалж: BBC