Энэ мэдээ хуучирсан буюу 2019/12/10-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Төрийн банк ’Шинжиан Шинфа’ ХХК-иас 20 тэрбум төгрөгөөр гаргуулахаар болжээ

Ангилал
Social pop
Огноо
Унших
1 минут 1 секунд

Нийслэлийн Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хурал өчигдөр болжээ. Тус хурлаар “Шинжиан Шинфа” ХХК-ийг Төрийн банкинд их хэмжээний хохирол учруулсан хэмээн үзэж, “Шинжиан Шинфа” ХХК-ийн хувьцаа эзэмшигч  БНХАУ-ын иргэн Сун Гуан Чуанд хоёр жилийн хорих ял, Гүйцэтгэх захирал Ц.Энхтунгалагт 1.6 жилийн хорих ял оноосон байна.

Мөн “Шинжан Шинфа” компаниас 20 тэрбум төгрөгийн хохирлыг гаргаж, Төрийн банкинд төлүүлэх шийдвэр гарсан байна. Энэхүү хэрэг нь 2017 оноос хойш олны анхаарлын төвд байсан бөгөөд хоёр жил гаруйн хугацаанд хуулийн байгууллагаар шалгагдаж байгаад өчигдөр эцэслэсэн юм.

“Шинжиан Шинфа” ХХК-тай буюу энэхүү хэрэгтэй холбоотойгоор Төрийн банкны өмнөх захирлуудаас нэр бүхий таван хүн эрүүгийн хуулиар шийтгэгдсэн байна.

Долоон хүний амь аварсан хоёр эмчийг шагнаж, урамшууллаа
Долоон хүний амь аварсан хоёр эмчийг шагнаж, урамшууллаа
 
Хүүхдийн баярын төв тайзны тоглолтод Foux, ThunderZ,  Davaidasha, Becca нарын  300 гаруй уран бүтээлч оролцоно
Хүүхдийн баярын төв тайзны тоглолтод Foux, ThunderZ, Davaidasha, Becca нарын 300 гаруй уран бүтээлч оролцоно
Энэ мэдээ хуучирсан буюу 2019/12/10-нд нийтлэгдсэн мэдээ болно.