Энэ мэдээ хуучирсан буюу 2020/04/14-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Амны хаалт зүүгээгүй иргэдийг 150 мянган төгрөгөөр торгоно

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 4 секунд


УОК-оос гаргасан шийдвэр болон цаг үеийн асуудлар Шуурхай штаб мэдээлэл хийлээ.

Шуурхай штабын дарга, хурандаа Б.Ууганбаяр : Гэрээр тусгаарлаж байгаа ажлын хувьд нэг хүндрэл байна. Тухайлбал, хаяг дээрээ байхгүй тохиолдол гарч байна. Бид ИБЕГ-тай хамтарч ажиллаж байгаа. Иргэдийнхээ бүртгэлийг сайжруулж ажиллаж байна.Тусгаарлах байрнаас гараад Эрдэнэтэд таван иргэн гэртээ хариагүй удсан тохиолдол гарсан. Цагдаагийн байгууллага эдгээр хүмүүст хариуцлага тооцсон.Тусгаарлах байрнаас гарсан хүмүүсийн хаяг байршлыг шат шатанд нь хорооны ажилтан, цагдаа, нийгмийн ажилтан бүгд ажиллаж байгаа.Гэрээр тусгаарлагдаж байгаа иргэд хариуцлагатай байхыг хүсч байна.

Мөн амны хаалт зүүгээгүй иргэдийг зөрчлийн хуульд зааснаар 150 мянган төгрөгөөр торгоно гэдгийг анхааруулж байна. Учир нь халдварын үед амны хаалтгүй иргэнийг бусдын эрүүл мэндэд санаатайгаар хохирол учруулж байна гэж үзэх юм.

Тусгай зориулалтын воганоор 250 автомашин импортоор ирлээ
Тусгай зориулалтын воганоор 250 автомашин импортоор ирлээ
 
МАРГААШ: Улаанбаатарт -15 хэм хүйтэн байна
МАРГААШ: Улаанбаатарт -15 хэм хүйтэн байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/04/14-нд нийтлэгдсэн мэдээ болно.