Энэ мэдээ хуучирсан буюу 2020/04/14-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Тусгай зориулалтын воганоор 250 автомашин импортоор ирлээ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
2 минут 4 секунд


Хятадын төмөр замын хөдлөх бүрэлдэхүүн анх удаа Тяньжин-Улаанбаатарын хооронд аялж өнөөдөр өглөө Улаанбаатар өртөөнд ирлээ. Эдгээр хөдлөх бүрэлдэхүүний хос дугуйг Эрээн боомтын тэргэнцрийн паркад сольж Замын-Үүд өртөөнд хүлээлгэн өгсөн байна.

Тусгай зориулалтын 25 вагоноос бүрдсэн уг хөдлөх бүрэлдэхүүнээр 250 автомашин импортоор ирж байгаа юм.

Хятадын хөдлөх бүрэлдэхүүнийг Монгол Улсын нутгаар аялуулах нь цаг хугацаа, өртөг зардал хэмнэсэн үлэмж ач холбогдолтой. Уг ажлыг УБТЗ ХНН-ийн Олон улсын тээвэр зуучлалын төв болон Тээвэр зохион байгуулалтын алба хамтран амжилттай зохион байгууллаа. Цаашдаа энэ аяллыг тогтмолжуулахаар төлөвлөн ажиллаж байна.

                                                                                                                                                                                                                                             Эх сурвалж: Зам тээвэр хөгжлийн яам

Д.Цогтбаатар: Маргааш Эрээн хотоос 50 иргэнээ авчирна
Д.Цогтбаатар: Маргааш Эрээн хотоос 50 иргэнээ авчирна
 
МАРГААШ: Улаанбаатарт -15 хэм хүйтэн байна
МАРГААШ: Улаанбаатарт -15 хэм хүйтэн байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/04/14-нд нийтлэгдсэн мэдээ болно.