Сонгуулийн тогтолцоог өөрчлөх асуудлаар намуудын төлөөллөөс мэдээлэл хийлээ.
УИХ-ын гишүүн С.Одонтуяа "Өнөөдөр Монгол Улсад хямрал болж байна. Болж бүтэж байгаа зүйл тун ховор байна гэж иргэд хүртэл жагсаж байгаа. Улстөрчид иргэд жагсахаар гал унтраах төдий асуудалд хандаж болохгүй. Бид холын стратеги, төлөвлөгөө, хөгжлөө бодож ажиллах ёстой. Энэ бүгдийн суурийг нь харахаар сонгуулийн тогтолцоо байна. Өнөөдрийн сонгуулийн мажеротар тогтолцоо энэ олон хямралыг авч ирэх үүд хаалгыг нээж өгч байгаа. Зөвхөн 2020 оны сонгуульд санал өгсөн сонгогчдын 42 хувь нь МАН-д өгсөн байхад УИХ-д 83, Засгийн газарт 100 хувь. Тэгэхээр нэг намын хэт ингэж давамгайлсан байдал улс орныг хөгжлийн гацаанаас гаргаж чадахгүйг харуулж байна.
Сүүлийн хоёр парламент намын даалгавраар асуудлыг шийдэж байна. Тиймээс энэ байдлыг өөрчлөхгүйгээр улстөрийн хямралаас гарч чадахгүй. Сөрөг хүчнээ сонсохгүй болохоор ард түмэн сөрөг хүчний үүргээ гүйцэтгээд гудамжинд гарч жагсаж байна" гэв.