Энэ мэдээ хуучирсан буюу 2022/04/20-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Т.Доржханд: Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах асуудлаар Төрийн өндөрлөгүүдэд шаардлага хүргүүллээ

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 15 секунд

Сонгуулийн тогтолцоог өөрчлөх асуудлаар намуудын төлөөллөөс мэдээлэл хийлээ.

УИХ-ын гишүүн Т.Доржханд "Засгийн газар өнөөдөр УИХ-д төсвийн тодотгол оруулж байна. Уг тодотголоор хэрвээ 10-20 хувийн л хэмнэлт хийх төдий зүйл байвал бид хүлээн авахгүй. Залуучууд дахин жагсана шүү. Мөн өнөөдөр улс төрийн намын төлөөллүүд ярилцаад Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, УИХ-ын дарга Г.Занданшатар, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлаар шаардлага хүргүүлж байна.

Шаардлагаар Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлыг улс төрийн бүх хүчнийг хамруулж яаралтай ярилцъя, сонгуулийн тогтолцоог өөрчлөх, эдийн засгийн аюулгүй байдлын асуудлыг яаралтай хэлэлцэх, УИХ-ын гишүүдийн тоог нэмэгдүүлэх асуудлыг хэлэлцэх асуудлыг тавьж буй.

Судалгаагаар гишүүдийн тоо хамгийн багадаа 150-215 гэдэг тоонууд гарч ирж байна. Ингэснээр нэг УИХ-ын гишүүн дээр ирэх кнопын эрх мэдэл буурна. Үр дүнд нь авлига буурна. Залуучуудаа парламентад оруулж ирэх хэрэгтэй" хэмээлээ.

ОБЕГ: Сэлэнгэ мөрөнд осолдсон байж болзошгүй 6-47 насны гурван иргэнийг эрэн хайж байна
ОБЕГ: Сэлэнгэ мөрөнд осолдсон байж болзошгүй 6-47 насны гурван иргэнийг эрэн хайж байна
 
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд