Энэ мэдээ хуучирсан буюу 2022/04/20-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ОБЕГ: Сэлэнгэ мөрөнд осолдсон байж болзошгүй 6-47 насны гурван иргэнийг эрэн хайж байна

Ангилал
 Хууль эрх зүй
Огноо
Унших
1 минут 35 секунд

Энэ сарын 9-нд Булган аймгийн Сэлэнгэ сумын Хялганат тосгоноос баруун зүгт 35 км-т/ “Портер” загварын ачааны автомашинтай зорчиж явсан 3 хүн сураггүй алга болсон байна. Тиймээс цагпаагийн байгууллагаас уг иргэдийг “Сэлэнгэ” мөрөнд осолдсон байж болзошгүй хэмээн эрэн хайх ажиллагааг эхлүүлэх саналыг онцгой байдлын газарт гаргажээ. Улмаар энэ сарын 19-ний өдрөөс тус аймгийн Онцгой байдлын газрын даргаар ахлуулсан алба хаагчид, тус сумын Засаг даргын Тамгын газрын ажилтнууд иргэн С /47 настай, эрэгтэй/, О /47 настай, эмэгтэй/, Б /6 настай, эрэгтэй/ нарыг 3 бүлэгт хуваагдан,

1 дүгээр бүлэг “Харлагын голын-Адаг” гэдэг газраас зүүн зүгт 1 км-т урсан 6 метрийн гүнд 14 удаагийн шумбалт хийж,

2 дугаар бүлэг Харлагын голын-Адаг гэдэг газраас зүүн зүгт 3 км голын эрэг болон усаар хайж,

3 дугаар бүлэг тус сумын Ингэтийн гүүрнээс Хялганатын гүүр хүртэл зүүн зүгт 30 км-т урсаж, тус тус эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан боловч үр дүнд хүрээгүй тул 20:00 цагт түр зогсоожээ. Улмаар өнөөдөр 07:30 цагаас эрэн хайх ажиллагааг дахин эхлүүлсэн байна.

Б.Азжаргал: Орлогчоо цагдаагаас суллуулж, хэрэг нуун дарагдуулсан зүйл байхгүй
Б.Азжаргал: Орлогчоо цагдаагаас суллуулж, хэрэг нуун дарагдуулсан зүйл байхгүй
 
Төрийн банк олон улсын зах зээлд 100 сая ам. долларын нэмэлт бондыг амжилттай гаргаж, ногоон ирээдүйн санхүүжилтийг түүчээлэв
Төрийн банк олон улсын зах зээлд 100 сая ам. долларын нэмэлт бондыг амжилттай гаргаж, ногоон ирээдүйн санхүүжилтийг түүчээлэв
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/04/20-нд нийтлэгдсэн мэдээ болно.