Энэ мэдээ хуучирсан буюу 2020/04/14-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Ковид-19 яагаад эрэгтэй, эмэгтэй хүмүүст ялгаатай тусч байна вэ?

Ангилал
Дэлхий дахинд
Огноо
Унших
3 минут 30 секунд

Бие махбодын тусгаарлалт. Зургийн эх сурвалж: Al Jazeera

Ковид-19 тахал албан тушаал, нэр хүнд, эд хөрөнгө хамаарахгүйгээр, хэнийг ч ялгалгүй халдварлаж байна. Жирийн иргэдээс эхлээд зарим улсын ерөнхий сайд хүртэл уг вирусний халдвар авсан нь үүнийг батална. Гэтэл хэнийг ч ялгалгүй халдварладаг уг вируст хүйс маш чухал нөлөөтэйг мэдэх үү? Өөрөөр хэлбэл, Ковид-19  эрэгтэй, эмэгтэй хүмүүсийг эрс ялгаатай байдлаар өвчлүүлж байгаа аж. 

Нас баралтын ялгаа

Өнөөг хүртэл Ковид-19 туссан хүмүүсийн дунд гарсан хамгийн том ялгаа бол эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн нас баралтын түвшин юм. Жишээлбэл, АНУ-д л гэхэд Ковид-19-өөс шалтгаалсан эрчүүдийн нас баралт эмэгтэйчүүдийнхээс 2 дахин их байна. Үүнтэй адил Баруун Европод ч мөн коронавирусний улмаас нас барсан нийт хүний 69% нь эрэгтэйчүүд байгаа аж. Үүнтэй төстэй үзүүлэлт Хятад болон бусад оронд ч ажиглагдаж байгаа юм.

Дээрх судалгааг Лондонгийн их сургуулийн коллежийн Анна Пурдиегаар ахлуулсан судлаачдын баг хийсэн бөгөөд тэд одоо жендэр нас баралтад нөлөөлж буйн шалтгааныг судалж байна.

Одоогоор учир шалтгаан нь тодорхойгүй байгаа ч, судлаачид өөрсдийн онолоор таамаг дэвшүүлсээр байгаа юм. 

Тухайлбал, Оксфордын их сургуулийн дархлаа судлалын профессор Филип Гуард эмэгтэйчүүдийн вирусийг эсэргүүцэх дархлааны систем илүү сайн тул эрчүүдээс нас баралтын хувьд цөөн байна гэж үзжээ. Тэрээр хэлэхдээ “Эмэгтэйчүүд хоёр X хромосомтой (X,X), харин эрчүүдэд ганцхан байдаг (X,Y) нь нөлөөлж байна. Учир нь коронавирус зэрэг вирусний мэдрэмтгий уураг нь X хромосомоор кодлогддог" хэмээн тайлбарласан байна. Үүний нөлөөгөөр эрэгтэй хүнтэй харьцуулахад эмэгтэйчүүдэд дархлааны эсүүд хоёр дахин их ялгарч, коронавирусийг эсэргүүцдэг аж.

Эмэгтэй, эрэгтэй хүмүүсийн хромсомны ялгааг харуулсан зураглал.

Өөр нэгэн боломжит хувилбар бол “Жендэрт суурилсан амьдралын хэв маягийн ялгаатай байдал” юм.

Гоулдер "Эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн хооронд зан үйлийн томоохон ялгаанууд байдаг. Тухайлбал, эрчүүд эмэгтэйчүүдээс илүү тамхи татдаг нь зүрхний өвчин, уушигны архаг өвчин, хорт хавдар зэрэг аюулт өвчнүүдийн урьдач нөхцөл болдог” гэжээ.

Олон улс оронд эрчүүд эмэгтэйчүүдээс илүү тамхи татдаг нь уушгины эрүүл мэндэд муугаар нөлөөлдөг. Зургийн эх сурвалж: BBC

Эдгээр нь коронавирус зэрэг халдварын үр дагаварт ихээхэн нөлөөлдөг байна. Дэлхийн зарим улс орон, жишээлбэл, Хятадад л гэхэд эрчүүдийн 50 хувь нь тамхи татдаг бол эмэгтэйчүүдийн 5 хувь нь тамхи татдаг болох нь судалгаагаар тогтоогджээ.

Гэвч одоогоор дээр дурьдсан биологийн ялгаатай байдал эсвэл зан үйл, зуршлын ялгаатай байдлаас коронавирус өөр өөрөөр туссан гэх баталгаа байхгүй бөгөөд энэ талаар эрдэмтэд үргэлжлүүлэн судалж байна.

Эх сурвалж: BBC

Х.Үүрийнтуяа

Д.Нарангэрэл
Д.Нарангэрэл "Халдвартай иргэдийг 21 хоног тусгаарлах бидний шийдвэр маш зөв болохыг харууллаа"
 
Ирэх сарын 1-нээс автобусанд 1000 төгрөг төлж зорчино
Ирэх сарын 1-нээс автобусанд 1000 төгрөг төлж зорчино
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/04/14-нд нийтлэгдсэн мэдээ болно.