Энэ мэдээ хуучирсан буюу 2022/04/15-нд нийтлэгдсэн мэдээ болно.

А.Ариунзаяа: УИХ-аар баталвал ирэх сараас НДШ-ийн буцаан олголтын журам мөрдөгдөж эхэлнэ

Ангилал
Эдийн засаг
Огноо
Унших
1 минут 16 секунд

Гэрэл зургийг mpa.mn

Өнөөдөр Засгийн газрын ээлжит бусаар хуралдаж, төсвийн тодотголыг хэлэлцсэн. Хуралдаанаас гарсан шийдвэрийг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ танилцуулсан. Энэ үеэр Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяа сайд дараах мэдээллийг өгсөн.

Тэрбээр "Нийгмийн Даатгалын Шимтгэлийн буцаан олголттой холбоотойгоор төрийн байгууллагад ажиллаж байгаа даатгуулагч, төрийн болон орон нутгийн өмчит байгууллага түүний оролцоотой хуулийн этгээдэд ажиллаж байгаа даатгуулагч, газрын тос болон уул уурхайн салбарт ажилладаг байгууллагад ажилладаг иргэдэд хамаарахгүй. Эдгээрээс бусад бүх салбарын ажилтнууд болон хувиараа НДШ төлдөг хүмүүст хамаарна. Өөрөөр хэлбэл ажилтны өөрийн төлдөг 9.5 хувийн шимтгэлийн 50 хувийг он дуустал буцаан авна. Энэ нь түр зуурын арга хэмжээ.Үүнд Эрүүл Мэндийн Даатгалын шимтгэлд өөрчлөлт ороогүй" гэв. Мөн ирэх долоо хоногт Засгийн газар тогтоолын төслөө УИХ-д өргөн барина. УИХ-аар хэлэлцэн баталбал тавдугаар сараас шимтгэлийг буцаан олголтын журам мөрдөгдөж эхлэх юм.

Ерөнхий сайд: Энэ жил хил нээгдэнэ гэдэг тийм ч амар биш
Ерөнхий сайд: Энэ жил хил нээгдэнэ гэдэг тийм ч амар биш
 
УБЦТС: 2132 нэр төрлийн засварын ажлыг хуваарийн дагуу хийнэ
УБЦТС: 2132 нэр төрлийн засварын ажлыг хуваарийн дагуу хийнэ
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/04/15-нд нийтлэгдсэн мэдээ болно.