Энэ мэдээ хуучирсан буюу 2022/04/15-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Ерөнхий сайд: Энэ жил хил нээгдэнэ гэдэг тийм ч амар биш

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 43 секунд

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хилийн нөхцөл байдлын талаар мэдээлэл өглөө. Тэрбээр "Хил хэзээ нээгдэх эсэх нь бидний, Дэлхий нийтийн хамгийн хүлээлттэй асуудал болоод байна. Манай эдийн засгийн харилцагч гол улс болох Хятадад КОВИД-19-ийн нөхцөл байдал амаргүй болж байгаа. Ялангуяа Монгол Улстай хиллэж буй бүс нутгуудад халдвар өргөн хүрээнд тархаж байна. Бид байнга мэдээлэл авч, сэтгэл зовниж, холбоотой байна. Омикрон хувилбарын тархалт өндөр байна.

Ихэнх газар хаалттай, хот хоорондын зорчих хөдөлгөөн нь хаагдсан хэвээр байна. КОВИД-19-ийн нөхцөл байдал хэзээ сайжрахыг хэлэхэд амаргүй. Арваннэгдүгээр сар орчимд харьцангуй гайгүй болох болов уу гэсэн мэдээллийг манай ГХЯ, тусгай албадууд өгч байгаа. Улс төрийн болон олон шалтгаан бий.

Түүнээс өмнө байдал гайгүй болчихоосой гэж бодож байна. Бид шаардлагатай бүхий л арга хэмжээг авч байгаа. Гэхдээ бүрмөсөн хил нээгдэнэ гэдэг бол энэ жилийн хувьд шулуухан хэлэхэд, тийм ч амар биш.

Мөн ОХУ-д үүссэн нөхцөл байдал хэзээ дуусахыг Монголын нутаг дэвсгэр дотроос тааж хэлэхэд амаргүй. Энэ хоёр нөхцөл байдал нь давагдашгүй хүчин зүйл болж байгааг иргэд ойлгох хэрэгтэй" гэлээ.

Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг бүрэн эхээр нь энд дарж уншина уу.

“Цементийн үнийг тогтвортой байлгах асуудлаар цементийн үйлдвэрийн удирдлагуудтай хэлэлцээр хийж байна“
“Цементийн үнийг тогтвортой байлгах асуудлаар цементийн үйлдвэрийн удирдлагуудтай хэлэлцээр хийж байна“
 
“Тусгай зөвшөөрөл-Өөрчлөлт шинэчлэлт 2024” хэлэлцүүлэг боллоо
“Тусгай зөвшөөрөл-Өөрчлөлт шинэчлэлт 2024” хэлэлцүүлэг боллоо
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/04/15-нд нийтлэгдсэн мэдээ болно.