Энэ мэдээ хуучирсан буюу 2019/12/10-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Өмнөд Солонгосын шүүх Самсунгийн гурван захиралд луйврын хэргээр хорих ял оноожээ

Ангилал
Дэлхий дахинд
Огноо
Унших
1 минут 49 секунд

Өнөөдөр Өмнөд Солонгосын шүүх тус улсын тэргүүлэх компани Самсунг Электрониксийн гүйцэтгэх удирдлагад ажилладаг гурван хүнд тус бүр хоёр хүртэл жилийн хорих ял оноожээ.

 

Тэднийг санхүүгийн луйврын баримтаа устгаж, нуун далдалсныг илрүүлсэн байна. 2015 онд тус компанийн салбар Самсунг Биоложиксийн зах зээлийн үнэлгээг зохиомлоор 4.5 их наяд ($3.82 тэрбум) воноор нэмэгдүүлсэн байж болзошгүй гэсэн дүгнэлтийг Өмнөд Солонгосын санхүүгийн зохицуулах хороо гаргасны үндсэн дээр прокурорууд шалгаж эхэлжээ.

“Гүйцэтгэх удирдлагуудын зоригтой луйвар нь хүмүүсийн төсөөллөөс хэтэрч, нийгмийг цочроолоо. Өмнөд Солонгосын олон иргэн Самсунгийг дэлхийн топ ангиллын компани байж, улс орныхоо эдийн засагт хувь нэмэр оруулаасай гэж хүсдэг” хэмээн шүүгч Со Бюн Сок ялын дүгнэлтдээ өгүүлсэн байна. Самсунгийн удирдлагууд биотехнологийн салбар компанийнхаа ажилтнуудад санхүүгийн баримтуудыг устгах, нуун дарагдуулах даалгавар өгч байжээ. Энэ ажлын хүрээнд 20 гаруй компьютер, серверүүдийг Самсунг Биоложикс компанийн Сөүлийн ойролцоох үйлдвэрийн шалан дор нуусан нь илэрсэн байна.

Ингэж компанийн зах зээлийн үнэлгээг зохиомлоор өсгөсний үр дүнд тус группын ерөнхийлөгч, өв залгамжлагч Ли Жэ Ёны эрх мэдэл, нөлөөг нэмэгдүүлэх зорилготой байжээ.

Самсунг группын өв залгамжлагч Ли Жэ Ён одоо эрх мэдлээ өсгөхийн тулд Өмнөд Солонгосын ерөнхийлөгч асан Пак Гын Хэд авлига өгч, дэмжлэг авсан хэргээр шалгагдаж байгаа юм.

Орос улс дараагийн Олимп, Хөл бөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцох эрхээ хасууллаа
Орос улс дараагийн Олимп, Хөл бөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцох эрхээ хасууллаа
 
УТААНЫ сонсголын бэлтгэл хангах, зохион байгуулах ажлын хэсэг хуралдана
УТААНЫ сонсголын бэлтгэл хангах, зохион байгуулах ажлын хэсэг хуралдана
Энэ мэдээ хуучирсан буюу 2019/12/10-нд нийтлэгдсэн мэдээ болно.