Энэ мэдээ хуучирсан буюу 2019/12/10-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Орос улс дараагийн Олимп, Хөл бөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцох эрхээ хасууллаа

Ангилал
Дэлхий дахинд
Огноо
Унших
1 минут 4 секунд

Допингийн шинжилгээний хариуг будлиантуулсны улмаас Орос улсыг дэлхийн томоохон спортын уралдаан тэмцээнүүд дөрвөн жилийн турш оролцох боломжгүйг даваа гарагт зарласан. Үүнд дараа зун, өвлийн Олимп, 2022 оны хөл бөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн багтаж байгаа юм.

Дэлхийн допингийн эсрэг хорооноос Москваг хуурамч нотлох баримт үүсгэсэн, шинжилгээний хариуг устгасан гэж дүгнэснээр тус шийдвэрийг гаргажээ.   

Орос улс олон төрлийн спортод хүчтэй өрсөлдөгч байсаар ирсэн. Удаа дараалан сэргээштэй холбогдсон нь нэр хүндэд нь сөргөөр нөлөөлж байна.

Дэлхийн допингийн эсрэг хорооноос Орос улсын баг Катарт зохион байгуулагдах 2022 оны хөл бөмбөгийн аварга шалгаруулах тэмцээнд өөрсдийн далбаан дор бус, олимпын далбаан дор оролцох боломжтой аж. Түүнчлэн Оросын тамирчид ирэх жил Токиод болох зуны олимпд өөрсдийн улсын далбаа, төрийн дууллыг эгшиглүүлэхгүй болно.

Эх сурвалж: Reuters

 

 

Өнөөдөр 14:00 цагаас
Өнөөдөр 14:00 цагаас "Хурд", "Харанга" хамтлагийн тоглолт төв талбайд болно
 
Малын их, бага эмч хөнгөлөлттэй нөхцөлөөр тэтгэвэр тогтоолгох боломж бүрдлээ
Малын их, бага эмч хөнгөлөлттэй нөхцөлөөр тэтгэвэр тогтоолгох боломж бүрдлээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2019/12/10-нд нийтлэгдсэн мэдээ болно.