Энэ мэдээ хуучирсан буюу 2020/04/14-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Нийслэлийн хэмжээнд улирал бүр халдваргүйжүүлэлтийг хийнэ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 22 секунд

Коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэх хүрээнд нийслэлийн хэмжээнд ариутгал халдваргүйжүүлэлтийг эрчимжүүлсэн юм. Өчигдрийн байдлаар нийслэлийн хэмжээнд 951 сая метр квадрат талбайг халдваргүйжүүлжээ.

Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба ариутгал халдваргүйжүүлэлт хийх тусгай зөвшөөрөлтэй 37 аж ахуйн нэгжтэй хамтран гурван төрлийн бодисоор халдваргүйжүүлэлт хийж байгаа бөгөөд цаашид нийслэлийн хэмжээнд халдваргүйжүүлэлтийг улирал бүр хийж байхаар тогтжээ.

Мөн гэр хорооллын 220 мянган айл өрхүүдийн модон жорлонг ирэх 5 дугаар сарын 01-нээс өмнө стандартын дагуу ариутгалын бодисоор халдваргүйжүүлэлтийг хийж дуусгах юм байна. Хотын Захирагч С.Амарсайхан “Иргэд аж ахуй нэгжүүд ойр орчмын газартаа өөрсдөө ариутгал халдваргүйжүүлэлтээ хийх хэрэгтэй байна. Бүх зүйлийг хотоос хийх боломжгүй. Өмнө нь энэ мэтчилэн ариутгал халдваргүйжүүлэлтийн ажлыг  Улаанбаатар хотод хийж байгаагүй. Иймээс цаашид улирал бүр тэр тусмаа хаврын цагт ариутгал халдваргүйжүүлэлтийг өргөн хүрээнд хийнэ” гэв.

 Мөн Улсын онцгой комиссын 8 дугаар тогтоолоор нийслэлийн хэмжээнд 1-р ээлжийн цэрэг татлагыг зохион байгуулахгүй байх шийдвэр гаргасныг уламжилав.

Хороо дүүргийн хэсгийн ахлагч нар олон нийтийн цагдаагийн үүрэг гүйцэтгэнэ
Хороо дүүргийн хэсгийн ахлагч нар олон нийтийн цагдаагийн үүрэг гүйцэтгэнэ
 
Л.Мөнхбаясгалан: Гадаадаас ажиллах хүчнийг тооны хязгааргүй авна гэдэг бол газар нутгаа 100 жилээр харийнханд өгөх гэсэн “урвалт”-ын дэд бүлэг болохуйц улс төрийн санаатай өдөөн хатгалга