Энэ мэдээ хуучирсан буюу 2022/04/12-нд нийтлэгдсэн мэдээ болно.

“Үр зулбуулах эм зарна“ гэх зар байршуулж, өөр эмээр орлуулан борлуулж байсныг илрүүлжээ

Ангилал
 Хууль эрх зүй
Огноо
Унших
0 минут 51 секунд

Цахим орчинд "Үр зулбуулах эм зарна" гэх зар байршуулан тухайн зараар холбогдсон охид, эмэгтэйчүүдэд үр зулбуулах эмийг өөр эмээр орлуулан зарж байгаа хэрэг цагдаагийн байгууллагад бүртгэгдэн шалгагдаж байна. Энэ талаар Чингэлтэй дүүрэг дэх цагдаагийн газрын нэгдүгээр хэлтсийн мөрдөгч И.Марияа "Улсын болон хувийн эмэгтэйчүүдийн эмнэлэгт зөвхөн эмчийн хяналт дор хэрэглэх ёстой үр зулбуулах эмийг зарна гэх хууль бус зарыг олон нийтийн сүлжээнд байршуулж, тухайн зарын дагуу холбогдсон иргэдээс 70-150 мянган төгрөгийг шилжүүлэн авсан хэрэг бүртгэгдсэн. Нийт 100 гаруй хохирогчтой тус хэргийн шалгалтын ажиллагаа үргэлжилж байна" гэв.

РИО ТИНТО: 2021 онд Монгол Улсад 544 сая ам.долларын татвар төлсөн
РИО ТИНТО: 2021 онд Монгол Улсад 544 сая ам.долларын татвар төлсөн
 
ЧУУЛГАН: Зарим байнгын хороодын бүрэлдэхүүнд өөрчлөлт орууллаа
ЧУУЛГАН: Зарим байнгын хороодын бүрэлдэхүүнд өөрчлөлт орууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/04/12-нд нийтлэгдсэн мэдээ болно.