УИХ дахь Шинэ намын зөвлөл өнөөдрийн хуралдаанаар хэлэлцсэн асуудлынхаа талаар мэдээлэл өгч байна.
УИХ гишүүн Ж.Батзандан: Шинэ эвсэл задарсан гэсэн худал мэдээлэл тарааж байгаа тухай та бүхэн сонссон байх. Бид бүрэн бүрэлдэхүүнээрээ зогсож байна. Бид бутраагүй харин улам нягтарч байна. Шинэ эвлэл задарсан гэсэн худал мэдээлэлд залруулга хийж өгөхийг хүсч байна.Мөн Б.Жаргалсайхан орон нутагт ажиллаж байгаа, Л.Болд хөл хорионоос ирэх долоо хоногт гарч ажилдаа орно гэдгийг хэллээ.
Намын зөвлөл өнөөдрийн хуралдаанаараа ноолуурын үнийн асуудлаар хэлэлцсэн бөгөөд салбарын сайд болон Ерөнхий сайдын дэвших аймгуудад кг-ын үнийг өндрөөр тавьсныг эсэргүүцэж байгаагаа илэрхийллээ.
Өнөөдрийн хуралдаанаараа сонгуульд нэр дэвшүүлэх асуудлыг хэлэлцсэн бөгөөд мөнгөгүй, цалингаараа сонгуульд оролцож болдог олон улсын жишээг харуулах болно гэв.