Энэ мэдээ хуучирсан буюу 2022/04/11-нд нийтлэгдсэн мэдээ болно.

“Ордны хашаанд байгаа гишүүдийн том машин бүгд хувийнх нь унаа“

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 19 секунд

Засгийн газраас УИХ-д Олон улсын хямралт нөхцөл байдлаас үүдэлтэй гол нэр төрлийн бараа, бүтээгдэхүүний үнийн өсөлт, хомсдолоос сэргийлэх, сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн төсөл өргөн барьсан.

Үүнтэй холбогдуулан УИХ-ын дарга Г.Занданшатар захирамж гаргаж, ажлын хэсэг байгуулсан. Уг ажлын хэсэг өчигдөр Төрийн ордонд хуралдсан. Энэ үеэр УИХ-ын дарга Г.Занданшатар "Маргаашаас УИХ-ын харьяа байгууллагуудын удирдлага хотод "570, 200" унахгүй байх шийдвэрийг гаргасан.

Тэгвэл өнөөдөр МАН-ын бүлгийн хурал болсон. Тус бүлгийн гишүүд хурлаас гарсан шийдвэрийг танилцуулж мэдээлэл өгсөн. Энэ үеэр УИХ дахь МАН-ын бүлгийн гишүүн Д.Тогтохсүрэн "Зөвхөн УИХ-ын дэд дарга нар албаны машин унадаг, бусад гишүүд бүгд хувийн унаагаараа явдаг. Ордны хашаан дотор байгаа гишүүдийн том машинууд бүгд хувийнх, албаны том тэрэг байхгүй гэдгийг хариуцлагатайгаар мэдэгдье" гэв.

Мөн "570, 200" унахгүй гэдэг нь машины төрөл заагаагүй, моторын хэмжээ заасан гэдгийг УИХ-ын гишүүн, Төсвийн байнгын хорооны дарга Ч.Хүрэлбаатар нэмж хэллээ.

Ж.Сүхбаатар: Тэтгэврийн нэмэгдэл авч байгаа бүх хүн УИХ, ЗГ-ын хэмнэлтээс авч байгаа, анх удаа хэмнэлт хийж байгаа асуудал байхгүй
Ж.Сүхбаатар: Тэтгэврийн нэмэгдэл авч байгаа бүх хүн УИХ, ЗГ-ын хэмнэлтээс авч байгаа, анх удаа хэмнэлт хийж байгаа асуудал байхгүй
 
МАРГААШ: Улаанбаатарт -13 хэм хүйтэн байна
МАРГААШ: Улаанбаатарт -13 хэм хүйтэн байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/04/11-нд нийтлэгдсэн мэдээ болно.