Даваа гариг бүр УИХ дахь намын бүлгүүд хуралддаг. Энэ дагуу өнөөдөр намын бүлгүүд ээлжит хурлаа хийлээ. МАН-ын бүлгийн хуралдаанд Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ оролцсон. УИХ дахь МАН-ын бүлгийн хуралдаанаас гарсан шийдвэрийг бүлгийн гишүүд танилцуулж мэдээлэл өгч байна.
УИХ дахь МАН-ын бүлгийн гишүүн Ж.Сүхбаатар "Хэмнэлтийг огт хийгээгүй биш. 2 сарын өмнө төсвийн тодотгол хийсэн. 680 гаруй тэрбум төгрөгийн тэтгэврийн эх үүсвэрийг улсын төсөвт хэмнэлт хийх замаар гаргасан. Тэтгэвэр нэмж авч байгаа бүх хүн УИХ, ЗГ-ын хэмнэлтээс нэмэлт авч байгаа. Одоо төсвийн тодотголоор хэмнэлтийн асуудал орж ирж байгаа нь хэмнэлтийн бодлогоо үргэлжлүүлж, илүү их хэмнэх шаардлага тавигдаж байна. Тиймээс өнөөдөр анх удаа хэмнэж байгаа асуудал байхгүй" гэв