Энэ мэдээ хуучирсан буюу 2022/04/11-нд нийтлэгдсэн мэдээ болно.

УИХ дахь МАН-ын бүлэг: Урт хугацаанд шударга ёсыг бий болгох ажлыг УИХ-д оруулна

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 24 секунд
Гэрэл зургийг mpa.mn

Даваа гариг бүр УИХ дахь намын бүлгүүд хуралддаг. Энэ дагуу өнөөдөр намын бүлгүүд ээлжит хурлаа хийлээ. Хуралдаанд Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ оролцсон. УИХ дахь МАН-ын бүлгийн дэд дарга Х.Булгантуяа хуралдаанаас гарсан шийдвэрийг танилцууллаа.

Тэрбээр, "Төсвийн тодотгол хийхийг бүлгийн гишүүд дэмжсэн. Төсвийн тодотгол хийхдээ төрийн өмчит компаниудын зардлыг танах, төсөвт төвлөрүүлэх ногдол ашгийг нэмэгдүүлэхийг бүлгээс дэмжсэн. Энэ асуудлыг төсвийн тодотгол хийхдээ хамт хэлэлцэнэ.

Тун удахгүй ЗГ-т төрийн өмчит болон, орон нутгийн өмчит компанийн тухай хуулийг болон эдгээр компаниудыг иргэд олон нийтийн хяналтад оруулж зардал, удирдлагын асуудлыг шийдвэрлэх талаар УИХ-аар оруулж батлуулахаар болсон. Ингэснээр төлбөрийн тэнцэл сайжирна.

Мөн төрийн албан тушаалтнуудын унаж буй машиныг хязгаарлах асуудлыг ойрын хугацаанд төсвийн тодотголоор авч хэрэгжүүлнэ. Үүнээс гадна урт хугацаанд шударга ёсыг бий болгох, иргэд олон нийтэд илүү нээлттэй болох, хамтран ажиллах хууль эрх зүйн орчинг бий болгох ажлыг нэн яаралтай УИХ-д үе шаттайгаар оруулах болно" гэв.

Ч.Хүрэлбаатар: МАН-ын бүлгийн гишүүд төсвийн тодотгол хийхийг 100 хувь дэмжсэн
Ч.Хүрэлбаатар: МАН-ын бүлгийн гишүүд төсвийн тодотгол хийхийг 100 хувь дэмжсэн
 
МАРГААШ: Улаанбаатарт -13 хэм хүйтэн байна
МАРГААШ: Улаанбаатарт -13 хэм хүйтэн байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/04/11-нд нийтлэгдсэн мэдээ болно.