Нийслэлийн Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт явган хүний гарцанд тулгаж, барилгын шаардлага хангахгүй 16 давхар орон сууц барьсанд иргэд нэлээдгүй шүүмжлэлтэй хандсан. Тус байранд оршин суугчийн аюулгүй байдлыг хангах хамгаалалт, автозогсоол, хүүхдийн тоглоомын талбай гээд орон сууцны наад захын стандартад тавигдах шаардлагыг хангахгүй байна хэмээн олон нийт шүүмжлээд буй. Энэ талаар УИХ-ын гишүүн Б.Энхбаяр цахим хуудсаараа дамжуулан байр сууриа илэрхийллээ. Тэрбээр,
"Хэрэв энэ АТГ-ын ажилтнуудын байр бол тун харамсалтай байна. Газрын мафитай тэмцэх дээр манлайлах манлайллаа ийм байдлаар авлигдуулж болохгүй. Төрийн 106 байгууллага өөрийн эзэмшлийн 90 га газарт орон сууц барьж зарсан байна.Энэ бол авлига, үүнийг таслан зогсооё гэж хууль санаачлаад явж байхад…" гэжээ.