Энэ мэдээ хуучирсан буюу 2022/04/10-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Г.Занданшатар: Маргаашаас УИХ-ын харьяа байгууллагын удирдлагууд хотод “200, 570 автомашин“ УНАХГҮЙ

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 16 секунд

Коронавирусийн нөхцөл байдал, ОХУ, Украины нөхцөл байдлаас болж, дэлхийн улс орнууд хямралд өртөж байна. Тиймээс УИХ-ын дарга Г.Занданшатар ард иргэдээ хэмнэлтийг горимд шилжих хэрэгтэй хэмээн уриалсан.

Харин залуучуудын зүгээс төр хэмнэлтээ өөрөөсөө эхлэн ёстойг сануулж, Засгийн газраас УИХ-д Олон улсын хямралт нөхцөл байдлаас үүдэлтэй гол нэр төрлийн бараа, бүтээгдэхүүний үнийн өсөлт, хомсдолоос сэргийлэх, сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн төсөл өргөн барьсан.

Үүнтэй холбогдуулан УИХ-ын дарга Г.Занданшатар захирамж гаргаж, ажлын хэсэг байгуулсан. Уг ажлын хэсэг яг одоо Төрийн ордонд хуралдаж буй. Энэ үеэр УИХ-ын дарга Г.Занданшатар "Маргаашаас УИХ-ын харьяа байгууллагуудын удирдлага хотод "570, 200" унахгүй. Төрийн хэмнэлтийг манлайлан ажилла. Хэмнэлтийг өөрсдөөсөө эхэлье. УИХ-ын зардлыг өмнөх төсвийн тодотголоор 5.6 тэрбумаар танасан. Гишүүний зардал 11 хувиар, Байнгын хорооны зардал 16 хувиар хасагдсан. Дахин 10-аас багагүй хувиар танахаас өөр аргагүй" хэмээлээ.

Хямралт нөхцлөөс гарахаар байгуулагдсан УИХ-ын АЖЛЫН ХЭСЭГ хуралдаж байна
Хямралт нөхцлөөс гарахаар байгуулагдсан УИХ-ын АЖЛЫН ХЭСЭГ хуралдаж байна
 
Дөрвөн машин мөргөсөн 28 настай эмэгтэй жолоочийн согтуурлын зэрэг 3.35 байжээ
Дөрвөн машин мөргөсөн 28 настай эмэгтэй жолоочийн согтуурлын зэрэг 3.35 байжээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/04/10-нд нийтлэгдсэн мэдээ болно.