Энэ мэдээ хуучирсан буюу 2022/04/10-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Хямралт нөхцлөөс гарахаар байгуулагдсан УИХ-ын АЖЛЫН ХЭСЭГ хуралдаж байна

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 21 секунд

Өнгөрсөн баасан гаригт Монгол Улсын Их Хурлын даргын захирамжаар Олон улсын хямралт нөхцөл байдлаас үүдэлтэй гол нэр төрлийн бараа, бүтээгдэхүүний үнийн өсөлт, хомсдолоос сэргийлэх, сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хууль, тогтоолын төслийг чуулганаар хэлэлцүүлэх бэлтгэл хангах, санал, дүгнэлтийн төсөл боловсруулах, үүсээд буй хямралт нөхцөл байдлыг шийдвэрлэх бодлогын шийдэл гаргах, хэмнэлтийн горимд шилжих чиглэлээр төсөвт тодотгол хийх холбогдох хууль, тогтоол, хөтөлбөрт өөрчлөлт оруулах төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийг байгуулсан.

Тэгвэл ажлын хэсгийг Улсын Их Хурлын гишүүн Х.Булгантуяагаар ахлуулж, Улсын Их Хурлын гишүүн Ж.Ганбаатар, Т.Доржханд, Б.Пүрэвдорж, Ч.Ундрам, Ч.Хүрэлбаатар, Б.Чойжилсүрэн нарын бүрэлдэхүүнтэйгээр байгуулжээ.

Тэгвэл уг ажлын хэсэг яг одоо Төрийн ордонд хуралдаж байна. Энэ талаар УИХ-ын дарга Г.Занданшатар "Өнөөдрийн хурлаар үүсээд байгаа хямралт нөхцөл байдлыг шийдвэрлэх бодлогын шийдэл гаргах, төрийн хэмнэлтийн горимд шилжих чиглэлээр төсөвт тодотгол хийх зэрэг асуудлыг хэлэлцэж байна" хэмээжээ.

Т.Цэнд-Аюуш: Н.Учрал, Д.Сумъяабазар нартай уулзаж үзээгүй, Л.Оюун-Эрдэнэ сайдыг ч анх удаа ойроос харлаа
Т.Цэнд-Аюуш: Н.Учрал, Д.Сумъяабазар нартай уулзаж үзээгүй, Л.Оюун-Эрдэнэ сайдыг ч анх удаа ойроос харлаа
 
Ой модны салбар үүсэж хөгжсөний 100 жилийн ойн барилдаанд П.Бүрэнтөгс, О.Хангай тэргүүтэй 128 бөх зодоглоно
Ой модны салбар үүсэж хөгжсөний 100 жилийн ойн барилдаанд П.Бүрэнтөгс, О.Хангай тэргүүтэй 128 бөх зодоглоно
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/04/10-нд нийтлэгдсэн мэдээ болно.